
Vorago нь таны давтагддаг залхмаар ажлыг автоматжуулж өгдөг үйлчилгээ

Жижиг, дунд байгууллагын ажилтнууд олон Excel файл нэгтгэх, нэг мэдээллийг хэд хэдэн системд давхар шивэх, баримт гараар бөглөх зэрэг давтагддаг ажилд жилд хэдэн зуун цаг зарцуулдаг. Ийм ажил алдаа гаргах эрсдэлтэй, хүнийг залхаадаг ч дотооддоо програмист байхгүй, том систем нэвтрүүлэх нь үнэтэй тул автоматжуулж чадалгүй гараараа хийсээр байдаг.
Монголын жижиг, дунд бизнес, байгууллагын нягтлан, санхүү, борлуулалт, хүний нөөц, агуулах, оффисын ажилтнууд. Өдөр, долоо хоног бүр ижил тайлан, бүртгэл, тооцоо, мэдэгдлийг гараар хийдэг боловч өөрийн IT баггүй, яаж автоматжуулахаа мэдэхгүй хүмүүс. Мөн ажилтнуудынхаа цагийг чөлөөлж, алдааг бууруулахыг хүссэн захирал, менежерүүд.
1. Хэрэглэгч vorago.solutions сайтад орж, хар нүхэн дээр дараад асуудлаа энгийн үгээр бичнэ: ямар ажил вэ, одоо яаж хийдэг, ямар програм ашигладаг, хэр давтамжтай, нэг удаад хэдэн минут, хэдэн хүн хийдэг. Бүртгэл шаардахгүй, 5 орчим минут болно. 2. Систем тухайн ажилд жилд хэдэн цаг, ажлын хэдэн өдөр зарцуулж байгааг шууд тооцоолж харуулна. 3. Илгээсний дараа хэрэглэгч зөвхөн өөрт нь зориулсан нууц холбоос авч, хүсэлтийнхээ явцыг хянана: хүлээн авсан → судалж байна → үнийн санал → хийгдэж байна → дууссан. 4. Манай баг хүсэлтийг судалж, автоматжуулах боломжтой эсэх, үнийн санал, тайлбараа тэр хуудсаар дамжуулан өгнө. Үнэлгээ үнэгүй. 5. Хэрэглэгч зөвшөөрвөл бид тухайн ажилд тохирсон шийдлийг код бичиж хийгээд хүлээлгэн өгнө. Автоматжуулах боломжтой ажлууд: олон файлаас тайлан нэгтгэх, системүүдийн хооронд мэдээлэл дамжуулж давхар шивэлтийг арилгах, нэхэмжлэх, гэрээ зэрэг баримтыг загвараас автоматаар бэлтгэх, банкны хуулга болон борлуулалтыг тулгах, төлбөр, хугацааны сануулга мэдэгдэл илгээх, захиалга, ирц, агуулахын бүртгэл хөтлөх.
The makers are askingLooking for first customers
“Өдөр тутамд тулгардаг төвөгтэй асуудлуудаа ухаалгаар шийд Vorago Solutions”
Dorjsuren Erdenetsogt
PinnedMaker's introduction
Сайн байна уу, би Vorago-г хийсэн хүн байна. Ажил дээрээ хүмүүс өдөр бүр ижил Excel-үүдийг нэгтгэж, нэг тоог гурван газар шивж, ижил баримтыг гараар бөглөж суудгийг олон харсан. Ихэнхийг нь програмаар хэдхэн секундэд хийлгэж болдог ч "манайд програмист байхгүй", "том систем авах мөнгө алга" гээд гараараа хийсээр байдаг. Vorago-г яг энэ завсрыг нөхөх гэж эхлүүлсэн. Санаа нь энгийн: залхмаар ажлаа хар нүхэнд хаяад март. Та асуудлаа энгийн үгээр бичнэ, бид судлаад автоматжуулж болох эсэх, ямар үнээр хийхээ хариулна. Одоо бид анхны харилцагчдаа хайж байна. Тиймээс танаас хоёр зүйл хүсье: 1. Таны эсвэл танай хамт олны цагийг хамгийн их иддэг давтагддаг ажил юу вэ? Энд сэтгэгдэлд бичсэн ч болно, vorago.solutions дээр хүсэлт үлдээсэн ч болно. Жижиг гэж бодсон ажил ч хамаагүй. 2. Сайтыг үзээд юу ойлгомжгүй, юу дутуу байгааг шууд хэлээрэй. Шүүмжлэл бидэнд магтаалаас илүү хэрэгтэй. Эхний хүсэлтүүдэд би өөрөө биечлэн хариулна. Асуух зүйл байвал энд бичээрэй. Баярлалаа!
This product launches on Nov 23, 2026. Get notified when voting opens.