
HuuliTech — хууль зүйн судалгаа, баримт бичгийн хиймэл ухаалаг туслах.

Хуульчид болон иргэд хэрэгтэй хууль, шүүхийн шийдвэрээ олон эх сурвалжаас хайж, уншиж ойлгох, харьцуулахад их цаг зарцуулдаг. Гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах ажил давтагддаг бөгөөд мэргэжлийн туслалцаа авахад цаг, зардал шаарддаг.
Өдөр тутам эрх зүйн судалгаа хийж, гэрээ болон баримт бичиг боловсруулдаг хуульч, өмгөөлөгч, хуулийн фирм, байгууллагын хуулийн баг. Мөн хууль зүйн мэдээлэл хэрэгтэй иргэд, бизнес эрхлэгчид болон хууль зүйн оюутнууд.
HuuliTech нь хиймэл оюуныг хууль зүйн эх сурвалж, хэрэглэгчийн баримт бичигтэй хослуулан судалгаа, боловсруулалтын ажлыг хөнгөвчилнө. • Асуултаа энгийн хэлээр асууж, хууль зүйн тайлбар авах. • Хууль, шүүхийн шийдвэр хайж, эх сурвалжтай нь танилцах. • Гэрээ болон эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, засварлах. • Баримт бичиг оруулж, агуулгыг нэгтгэн дүгнэх, асуулт асуух. • Гэрээ хянаж, анхаарах нөхцөл, эрсдэлийг тодруулах. • Файл, хавтсаар ажлаа цэгцэлж, багтайгаа хамтран ажиллах. • Хуульчийн шалгалтад бэлтгэх дасгал ажиллаж, тайлбартайгаар суралцах.
The makers are askingLooking for feedback
“HuuliTech-ийг туршаад хариултын ойлгомжтой байдал, эх сурвалжийн эшлэл, баримт бичиг боловсруулах боломжийн талаар санал хуваалцаарай. Таны өдөр тутмын ажилд юу хамгийн хэрэгтэй, юуг сайжруулах шаардлагатай байгааг сонсохыг хүсэж байна.”
Buyangargal Ts
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! Бид HuuliTech-ийг хөгжүүлж байна. Хууль зүйн судалгаа хийх, олон эх сурвалж унших, гэрээ боловсруулахад их цаг зарцуулдаг. Энэ ажлыг хөнгөвчилж, хууль зүйн мэдээллийг илүү хүртээмжтэй болгох зорилгоор HuuliTech-ийг бүтээсэн. HuuliTech-ээр монголоор асуулт асууж, хууль, шүүхийн шийдвэрийг эх сурвалжтай нь судлах, баримт бичиг боловсруулах, гэрээ хянах боломжтой. Мөн хуульчийн шалгалтад тест, кейс бодлого болон AI тайлбартайгаар бэлтгэнэ. Үнэгүй бүртгэлээр туршаад сэтгэгдлээ хуваалцаарай. Ямар ажилд ашигласан, юу хэрэг болсон, хаана сайжруулах шаардлагатай байсныг хэлбэл бидэнд их тус болно. Үзэх: https://huuli.tech
turshij uzlee. goy yum baina
Ashiglahad hylbar uneheer taalagdlaa. Amjilt
Amjilt✨
Туршиж үзлээ, маш гоё байна амжилт
Cool !!!
🚀🚀🚀🚀🚀
Амжилт хүсье