
Хүнсний хугацааг хянаж сануулдаг, байгаа орцоор хоол санал болгодог апп болгох

Гэртээ авсан хүнсээ мартаад хугацааг нь дуусгаж, хаядаг. Дэлгүүрт очоод гэртээ юу байгааг санахгүй, байгаа зүйлээ дахин авдаг. Орой ядарч ирээд хөргөгчөө нээхэд юу хийхээ мэдэхгүй. Ихэнх хүн хүнсний хугацааг толгойдоо санаж явдаг эсвэл огт хянадаггүй. Үүнээс болж хүнс хаягдаж, мөнгө үрэгддэг.
Гэртээ хоол хийдэг, хүнсээ төлөвлөж худалдаж авдаг хүмүүс: гэрийн эзэд, залуу айлууд, ганцаараа амьдардаг хүмүүс.
1. Хүнсээ нэмнэ. «Түргэн нэмэх»-ээр хэдэн хүнсийг нэг дор бичих, баркод уншуулах, бүтээгдэхүүний зураг эсвэл дэлгүүрийн баримтын зургийг Camera-аар уншуулах. Хөргөгч, хөлдөөгч, шүүгээ гэж хаана хадгалж байгааг сонгоно. Савлагаан дээр огноо байхгүй бол ердийн хадгалах хугацаагаар тооцоолж тавина, дараа нь засаж болно. 2. Сануулга авна. Хугацаа нь дуусах дөхсөн хүнс байвал таны сонгосон цагт утсанд өдөрт нэг мэдэгдэл ирнэ(апп болж гарсны дараа). Нүүр хуудсан дээр түрүүлж хэрэглэх хүнс эхэндээ харагдана. 3. Хоолны жор, Байгаа орцоор, ялангуяа дуусах дөхсөн хүнсээр Монгол болон дэлхийн хоолны жор санал болгоно. Дутуу орцоо худалдан авах жагсаалтад нэг товчоор нэмнэ, зарим орцыг юугаар орлуулж болохыг харуулна. Хүссэн хоолоо бичвэл AI таньд байгаа хүнсээр тань жор гаргаж өгнө.. 4. Төлөвлөнө. 7 хоногийн хоолоо төлөвлөж, дутуу бүх орцоо нэг дор жагсаалтад нэмнэ. Дэлгүүрээс авсан зүйлээ жагсаалтаас шууд нөөцөд оруулна. 5. Хянана. Сар бүр хэдэн хүнс хэрэглэж, хэдийг хаясныг, аль ангиллыг их хаядгийг харуулна. Үлдсэн болгосон хоолоо хадгалах, хөлдөөх боломжтой.
The makers are askingLooking for feedback
“Аппыг өдөр тутам хэрэглэхэд юу төвөгтэй, юу дутуу байгааг мэдмээр байна. Ялангуяа хүнс нэмэх (баримт, баркод, «Түргэн нэмэх») хэр хурдан, ойлгомжтой байгааг, сануулга, жорын санал хэрэгтэй байна уу гэдгийг хэлээрэй.”
Tамир . Мөнх-Оргил
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! Би TEVRY-г ганцаараа бүтээж байгаа бие даасан хөгжүүлэгч. TEVRY бол гэрт байгаа хүнсээ хөтлөх Монгол хэл дээрх веб апп. Хүнсээ «Түргэн нэмэх», баркод эсвэл баримтын зургаар нэмээд хугацааг нь хянана. Хугацаа дуусахаас өмнө таны сонгосон цагт утсанд сануулга ирнэ. Дуусах дөхсөн хүнсээр тань хоол санал болгож, 7 хоногийн хоолоо төлөвлөх, худалдан авах жагсаалт хөтлөх, гэр бүлээрээ хуваалцах боломжтой. Турших хамгийн хялбар арга: tevry.vercel.app руу ороод «Жишээ хөргөгчийг үзэх»-ийг дарна. Бүртгэл шаардлагагүй. Утасны хөтчөөс нүүр дэлгэцэд суулгавал апп шиг ажиллана. Шударга хэлэхэд: одоогоор зөвхөн веб хувилбартай, iOS/Android апп байхгүй. Апп үнэгүй тул AI-аар ажилладаг хэсэг өдөрт хязгаартай (7 асуулт, 2 зураг). Танаас хамгийн их хүсэх зүйл бол санал хүсэлт. Юу төвөгтэй байна, юу дутуу байна, юу хэрэггүй байна гэдгийг энд эсвэл аппын санал хүсэлтийн товчоор бичээрэй. Бүгдийг нь унших болно. Баярлалаа!
This product launches on Nov 30, 2026. Get notified when voting opens.