
Хэрэглэгч үйлчилгээний байгууллагуудыг холбосон платформ

Улаанбаатар хотод шинэ, сонирхолтой газар олох мэдээлэл Facebook, Instagram, Google Maps зэрэг олон платформд тархсан байдаг. Хэрэглэгчид өөрт тохирох газрыг хайх, бодит зураг, сэтгэгдэл, байршлыг харьцуулахад цаг их зарцуулдаг. Мөн жижиг, шинэ үйлчилгээний газрууд зорилтот хэрэглэгчдэдээ хүрэхэд хүндрэлтэй байдаг.
Улаанбаатар хотын 18–35 насны залуус, оюутнууд, шинэ газар нээж үзэх дуртай хүмүүс, найз нөхөдтэйгөө уулзах болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хайдаг хэрэглэгчид. Мөн хэрэглэгчдэдээ хүрэхийг хүссэн кафе, ресторан, үйлчилгээний байгууллагууд.
LocalSpot нь хотын сонирхолтой газруудыг нэг платформд төвлөрүүлж, хэрэглэгч өөрийн сонирхол, байршилд тулгуурлан шинэ газруудыг нээх боломжтой веб платформ юм. Хэрэглэгч интерактив газрын зургаар орчноо судалж, кафе, ресторан, амралт, үзвэр үйлчилгээний газруудыг ангиллаар хайна. Тухайн газрын зураг, мэдээлэл, хэрэглэгчдийн оруулсан бодит туршлагыг үзэж, таалагдсан газраа хадгалах боломжтой. “Popular this week” хэсгээр тухайн долоо хоногт олны анхаарал татаж буй газруудыг танилцуулна. Цаашид байгууллагууд өөрийн мэдээллийг удирдах, хэрэглэгчидтэй холбогдох, зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх боломжийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. LocalSpot-ийн зорилго нь хотын газрын мэдээллийн жагсаалт бус, хүмүүс шинэ газрыг нээж, туршлагаа хуваалцдаг орон нутгийн дижитал community бий болгох юм.
The makers are askingLooking for first customers
“LocalSpot платформтой хамтран ажиллах кафе, ресторан, спорт, урлаг, хобби болон бусад үйлчилгээний байгууллагуудыг хайж байна. Бид байгууллагуудыг шинэ хэрэглэгчидтэй холбож, үйлчилгээ, үйл ажиллагаагаа зорилтот хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Хамтран туршиж, хөгжицгөөе!”
Пүрэвсамбуу Бөхбаяр
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! Улаанбаатарт сонирхолтой газар, шинэ хобби, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олон бий. Гэхдээ хүмүүс эдгээрийг олж мэдэхийн тулд олон платформоос мэдээлэл хайх шаардлагатай болдог. Нөгөө талд үйлчилгээний байгууллагууд өөрсдийн санал болгож буй боломжийг тохирох хэрэглэгчдэд хүргэхэд хүндрэлтэй байдаг. Энэ хоёр асуудлыг холбох зорилгоор **LocalSpot** төслийг хөгжүүлж байна. LocalSpot нь хэрэглэгчдэд кафе, ресторан, үзвэр үйлчилгээ, спорт, урлаг, хобби зэрэг газрууд болон үйл ажиллагааг нэг дороос нээх боломж олгох платформ юм. Харин үйлчилгээний байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, шинэ хэрэглэгчдэд хүрэх нэмэлт суваг болохыг зорьж байна. Бид одоогоор платформын хөгжүүлэлт болон хамтын ажиллагааны эхний шатанд явж байна. LocalSpot-той хамтран ажиллах сонирхолтой үйлчилгээний байгууллагуудыг урьж байна. Хотын боломжуудыг илүү олон хүнд хамтдаа нээцгээе! LocalSpot — Хотыг нээ. Сонирхлоо ол.
No comments yet. Start the conversation.