13-р зууны Монгол баатрын платформер тоглоом

Монгол түүх, домгийг сонирхолтой, орчин үеийн хэлбэрээр мэдрүүлэх тоглоом цөөн байдаг. Сүлд нь 13-р зууны Монголыг үзэмжтэй, бүрэн Монгол хэлээр, суулгах шаардлагагүйгээр шууд браузер дээр тоглуулдаг. Ингэснээр хүн бүр, ялангуяа залуус, өөрсдийн түүх соёлтой тоглоомоор дамжуулан танилцана.
13–40 насны тоглоомд дуртай хүмүүс: платформер, адал явдалт тоглоом сонирхогчид, Монгол түүх, домог, соёлд дурладаг хүмүүс, мөн Монголын соёлтой танилцахыг хүссэн гадаад тоглогчид. Утас болон компьютер дээр тоглож болно.
Тоглогч 1211 оны Хэрлэнгийн хүрээнээс эхлэн залуу дайчин Хүлэгийг удирдан алга болсон сүлдний есөн тугийн хэсгийг хайна. Зургаан бүлэг: Бурхан Халдун, Хэнтийн хар ой, Говь, Хөвсгөлийн мөс, Алтайн оргил, Эрлэгийн орон. Бүлэг бүрт шинэ чадвар (давхар үсрэлт, давших, гурван сум, давхилт, хөөмий, бүргэдийн дүүлэлт, сүнсний хэлбэр) олж, нүүдэлчин дайчны аргаар сэлэм, нумаар тулалдаж, овоон дээр амарч өргөл өргөж амь нэмнэ. Бүлгийн төгсгөлд өвөрмөц механиктай босс тулаан хүлээж байна. Тоглогчийн сонголтоор түүх хоёр янзаар төгсөнө. Түүх нь кино маягийн cutscene-ээр өрнөнө. Хөгжим, дүрс бүгд тоглоомд өөрт нь зохиогдсон. Keyboard, gamepad, утасны touch удирдлагатай.
The makers are askingLooking for feedback
“Санал хүсэлтээ хэлээрэй. Та бүхний санал хүсэлтээс дараагийн хөгжүүлэлтээ илүү сайжруулах болноо.”
Saruul
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Монгол агуулгатай тоглоом цөөн байпаг учраас ийм тоглоом хөгжүүлсэн.
No comments yet. Start the conversation.