🌱 Монголд бүтээсэн MOBA тоглоом ⚔️ 5–8 минутын 1v1, 2v2 тулаан

Эхний ээлжний хөгжүүлэлтийн шатнаас гарсан, player base ээ өсгөх тал дээр ажиллаж байна
Өсвөр насны хүүхдүүд
Grove Duel бол утсанд зориулсан 5–8 минутын MOBA тоглоом. Дөрвөн хамгаалагчийн нэгийг сонгоод цэргүүдтэйгээ хамт нэг замаар довтолж, дайсны цамхаг, зүрхийг унагана. • Тоглож сурах: анхны тулаан хөдлөх, довтлох, чадвар ашиглах, түвшин ахих, дэлгүүрээс авахыг алхам алхмаар заана. • AI-тай тоглох: Хялбар, Дунд, Хэцүү хурдан тулаан, Blight-ийн эсрэг таван шаттай сорилт. Интернэтгүй ажиллана, тоглоомоо хаасан ч дараа нь үргэлжлүүлж болно. • Дөрвөн хамгаалагч: Seedling холоос, Bramble ойроос тулалдана, Sporecap тулааныг хянана, Snapjaw дайснаа татаж барина. Тус бүр гурван өөр чадвартай. • Онилж, зайлсхийх: цохилт замаар нисдэг. Чадвар дээр дарвал ойрын дайсан руу, чирвэл гараараа онилно; хажуу тийш алхаж зайлсхийнэ. • Дэлгүүр: алтаараа эд зүйл авч, зарж, илүү хүчтэй хувилбар болгон сайжруулна. • Онлайн: кодоор найзтайгаа, эсвэл "Шуурхай тулаан"-аар өөр тоглогчтой тоглоно. Дуудлага ирвэл тулаан нэг минут хүлээж, тасарсан холболт өөрөө сэргэнэ. • 2v2 өрөө: тал бүрд хоёр тоглогч, зургаан газрын зураг, хоосон суудлыг бот эзэлнэ. • Зэрэглэл: Game Center эсвэл Google Play Games-ээр нэвтэрч 1v1, 2v2 зэрэглэлийн тулаан тоглож, тэргүүлэгчдийн жагсаалтад өрсөлдөнө. • Онлайн тулаан Улаанбаатар дахь өөрийн сервер дээр явагддаг тул саатал бага. • iOS, Android дээр, монгол, англи хэлтэй.
The makers are askingLooking for first customers
“Grove Duel үнэгүй, зар сурталчилгаагүй тул надад хамгийн хэрэгтэй нь тоглогчид. Татаж аваад найзуудтайгаа онлайн, 2v2 тулаан тоглож үзээрэй. Юу таалагдсан, юу дутуу байгааг шууд хэлээрэй. Тоглоомын youtuber, streamer үүдтэй хамтран тэмцээн зохиоход ч нээлттэй.”
Badral
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! Намайг Бадрал гэдэг ба Grove Duel-ийг ганцаараа хийж байгаа. Монголд MOBA тоглодог хүн олон ч утсан дээрх ихэнх тоглоом урт, сервер нь гадаадад байдаг тул саатал 100–250 ms хүрдэг. Тиймээс 5–8 минутад дуусдаг, бүрэн монгол хэлтэй, Улаанбаатарт өөрийн сервертэй MOBA хийхээр шийдсэн. Монголоос тоглоход ping ердөө 10–30 ms. 9-р сарын 15-нд эхэлж, 29-нд Google Play-д гаргасан. Одоо App Store-д ч бий. Тэр цагаас хойш 2v2 өрөө, зэрэглэлийн тулаан нэмсэн. Юу хийж болох вэ: • Seedling, Bramble, Sporecap, Snapjaw гэсэн дөрвөн хамгаалагчаас сонгоно • Интернэтгүй үед AI-тай, интернэттэй үед найзтайгаа кодоор эсвэл 2v2 багаар тоглоно • Зэрэглэлийн тулаанд тэргүүлэгчдийн жагсаалтад өрсөлдөнө Зар, байхгүй. Хожим ямар нэг зүйл нэмбэл зөвхөн гоёл чимэглэл байна, хүч худалдаж авдаг болохгүй. Танаас хүсэх зүйл: нэг тулаан тоглоод сэтгэгдлээ энд үлдээгээрэй. Алдаа олбол хэлээрэй. Хамгаалагч бүрийн чадварыг туршиж үзэх дасгалын талбар удахгүй гарна. Баярлалаа!
No comments yet. Start the conversation.