Крилл үсгээр монгол үг хурдан, зөв шивэх чадварыг сайжруулах зорилготой тоглоом.
Монгол хэлээр крилл үсэг ашиглан шивэх хурд, зөв бичих чадвар хангалтгүй байдлыг хөгжилтэй, тоглоомын аргаар сайжруулахад чиглэнэ.
Монгол хэлээр крилл үсгээр шивж сурах хүсэлтэй хүүхэд, сурагч, оюутан болон шивэх хурд, чадвараа сайжруулахыг хүссэн бүх хэрэглэгч.
Тоглоомын дэлгэц дээр монгол үгс дээрээс доош унаж ирнэ. Хэрэглэгч унаж буй үгийг хугацаанд нь зөв шивснээр тухайн үгийг устгаж, оноо цуглуулна. Үгийг амжилттай шивж устгах тусам тоглоом үргэлжилж, хурд болон хүндрэл нэмэгдэнэ. Тоглоом нь хэрэглэгчийн шивэх хурд, зөв бичилт, оноог ашиглан шивэх чадвараа сорих, давтан дадлага хийх боломж олгоно.
The makers are askingLooking for feedback
“Тоглоомыг туршиж үзээд шивэх хурд, тоглоомын явц, дизайн болон хэрэглээний талаар санал, шүүмж үлдээгээрэй. Та бүхний санал цаашид тоглоомыг илүү сонирхолтой, хэрэгцээтэй болгоход тусална.”
Динмухамет Алмабек
PinnedMaker's introduction
Сайн байна уу! Монгол хэлээр крилл үсгээр шивэх хурд, зөв бичих чадварыг хөгжилтэй аргаар сайжруулах зорилгоор энэхүү тоглоомыг бүтээлээ. Тоглоомын үеэр дэлгэцийн дээрээс монгол үгс унаж ирэх бөгөөд та тэдгээрийг аль болох хурдан, зөв шивж устгах хэрэгтэй. Үгсийг амжилттай шивэх тусам оноо цуглуулж, шивэх чадвар болон хурдaa сорих боломжтой. Тоглоомыг туршиж үзээд өөрийн рекордыг тогтоогоорой! Мөн тоглоомын талаар санал, шүүмж, сайжруулах санаагаа хуваалцвал маш их баярлах болно. 😊
This product launches on Dec 14, 2026. Get notified when voting opens.