
Монгол, англи хэлээр хурдан, зөв шивж сурах, шивэх хурдаа сорих онлайн платформ.

Өнөөдөр олон сурагч, залуус компьютерийн гар дээрх үсгүүдийг нэг бүрчлэн хайж, удаан шивдэг. Энэ нь хичээл, даалгавар болон өдөр тутмын компьютерийн хэрэглээнд цаг алдах шалтгаан болдог. Монгол, англи хэлээр зөв, хурдан шивж сурах сонирхолтой, хүртээмжтэй дадлагын орчин хэрэгтэй байна. Shivey энэхүү асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.
Компьютер дээр монгол, англи хэлээр хурдан, зөв шивж сурах хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнууд, багш нар болон өдөр тутам компьютер ашигладаг хүн бүр. Мөн сурагчдынхаа компьютерийн хэрэглээний чадварыг хөгжүүлэх хүсэлтэй сургууль, боловсролын байгууллагууд.
Shivey бол монгол, англи хэлээр хурдан, зөв шивж сурах, шивэх хурдаа сорих боломжтой онлайн сургалтын платформ юм. -Үндсэн боломжууд: - Монгол, англи хэлний шивэлтийн дасгал: Хэрэглэгч хоёр хэлээр шивэх чадвараа хөгжүүлж, тогтмол дадлага хийх боломжтой. - Шивэх хурдны тест: 60 секундийн хугацаанд өөрийн шивэх хурд, гүйцэтгэлийг сорьж, үр дүнгээ харах боломжтой. - Өөрийгөө хөгжүүлэх: Дасгал болон хурдны тестийг давтан хийж, өмнөх үр дүнгээ сайжруулахыг зорих боломжтой. - Урамшуулалт сорил: Premium эрхтэй хэрэглэгчдийн дунд долоо хоног бүр монгол хэлний 60 секундийн хурдны тестээр шилдэг үр дүн үзүүлсэн сурагчийг 50,000 төгрөгөөр урамшуулна. - Сургуулиудад зориулсан үйлчилгээ: Боловсролын байгууллагууд сурагчдынхаа шивэх чадварыг хөгжүүлэх зорилгоор жилийн эрхээр ашиглах боломжтой. Бидний зорилго бол компьютер дээр хурдан, зөв шивэх чадварыг хүн бүрд хүртээмжтэй, сонирхолтой аргаар эзэмшүүлэх, сурагчдыг багаас нь технологийн зөв хэрэглээнд сургах явдал юм.
The makers are askingLooking for first customers
“Shivey платформын анхны харилцагч байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэхийг зорьж байна. Сургууль, албан байгууллагуудад төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн нэмэлт боломж хөгжүүлэх, платформоо сайжруулахад бэлэн байна.”
Tengis Dugarsuren
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! Та бүхэндээ монгол, англи хэлээр хурдан, зөв шивж сурах, тоглонгоо хөгжих боломжтой "Shivey" онлайн платформыг танилцуулж байна. Өнөөдөр компьютер өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон ч олон хүүхэд, залуус гар дээрх үсгүүдийг нэг бүрчлэн хайж, удаан шивдэг хэвээр байна. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хүүхэд, багачуудыг уйтгартай дасгалаар залхаахгүйгээр тоглоом тоглож, найзуудтайгаа өрсөлдөн, сонирхолтой байдлаар суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор Shivey-г бүтээсэн. Shivey-ийн үндсэн боломжууд: - Монгол, англи хэлээр хурдан, зөв шивж сурах дасгалууд - Тоглоомоор дамжуулан шивэх чадвараа хөгжүүлэх - Найзуудтайгаа өрөө үүсгэн, шивэх хурдаар уралдах - 60 секундийн тестээр хурд, нарийвчлалаа шалгах - Premium эрхтэй сурагчдад зориулсан долоо хоног бүрийн 50,000₮-ийн урамшуулалт сорил Хамтын ажиллагаа Бид сургууль, албан байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй бөгөөд байгууллагын хэрэгцээнд тохирсон төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох, нэмэлт боломжууд хөгжүүлэх, шаардлагатай сайжруулалтуудыг хийхэд бэлэн байна. Бидний зорилго бол хүүхэд, залуусын компьютерийн хэрэглээний чадварыг хөгжүүлж, суралцах үйл явцыг илүү сонирхолтой, хүртээмжтэй болгох юм. Та бүхнийг Shivey-г туршиж үзэн, санал хүсэлтээ хуваалцахыг урьж байна. Баярлалаа!
This product launches on Nov 23, 2026. Get notified when voting opens.