
Худалдан авалтыг илүү хялбар болго.

VendorMN нь байгууллагуудад тохирох ханган нийлүүлэгчээ хурдан, найдвартай олох, бүтээгдэхүүн үйлчилгээний санал болон үнийг харьцуулахад тулгардаг хүндрэлүүдийг шийднэ. Худалдан авагч болон ханган нийлүүлэгчдийг нэг платформд холбосноор мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа хэмнэн, худалдан авалтын үйл явцыг илүү үр ашигтай, ил тод болгоно.
Ямар ч төрлийн худалдан авалт хийх байгууллага болоод хувь хүмүүс, түүнд борлуулалт хийх нийлүүлэгч нар.
Худалдан авагч тал: Худалдан авалтын хүсэлт оруулах - VendorMN-ийн нийлүүлэгч нараас санал болгогдоно - AI-аар боломжит нийлүүлэгч хайж болно - Нийлүүлэгч нарт урилга илгээнэ - Ирсэн үнийн саналуудыг харьцуулна - Нийлүүлэгчтэй холбогдоно. Нийлүүлэгч тал: Худалдан авалтын хүсэлттэй танилцана - Үнийн саналаа илгээнэ.
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“Angel хөрөнгө оруулагч хайж байна.”
TodErdene Ganbold
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
VendorMN нь байгууллагууд болон ханган нийлүүлэгчдийн хоорондын харилцааг илүү хүртээмжтэй, ил тод, үр ашигтай болгох зорилготойгоор эхлүүлсэн технологийн төсөл юм. VendorMN-ийг хөгжүүлэх болсон үндсэн шалтгаан нь байгууллагууд тохирох ханган нийлүүлэгчээ олох, харьцуулах, хамтын ажиллагаа эхлүүлэхэд тулгардаг хүндрэлүүдийг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, нөгөө талаас ханган нийлүүлэгчдэд бизнесийн шинэ боломжуудыг илүү хүртээмжтэй болгох хэрэгцээ юм. Цаашид VendorMN-ийг тогтвортой үйл ажиллагаатай, өргөжин хөгжих боломжтой бизнес болгон хөгжүүлэх зорилготой бөгөөд энэхүү алсын харааг хамтран хэрэгжүүлэх стратегийн болон технологийн хамтрагчидтай нээлттэй хамтран ажиллах сонирхолтой байна.
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.