
Монголоор ярь — ямар ч программ дээр шууд текст болж бичигдэнэ

Өдөр бүр имэйл, мессеж, баримт бичгээ гараар шивэхэд их цаг алддаг — кириллээр шивэх бүр ч удаан. Утсанд яриаг текст болгох боломж бий ч компьютер дээр Монгол яриаг сайн таньж, Word, Gmail, Messenger гэх мэт ямар ч программд шууд бичдэг хэрэгсэл бараг байхгүй.
Компьютер дээр өдөр бүр их бичдэг оффисын ажилтан, менежер, борлуулагч, сэтгүүлч, багш, оюутан болон шивэх нь удаан, ярьж бичихийг илүүд үздэг хүмүүс.
Amarhan Voice бол Windows, macOS дээр ажилладаг, Монгол яриаг текст болгодог программ. Ярих нь шивэхээс ойролцоогоор 3 дахин хурдан. Хэрхэн ажилладаг вэ: 1. Бичих талбараа (Word, Gmail, Messenger гэх мэт) товшино. 2. Ctrl + Alt + Space (macOS-д Control + Option)-ийг барьж байгаад Монголоор ярина. 3. Товчоо тавихад хэлсэн үг тань яг тэр газарт шууд бичигдэнэ — хуулах, буулгах хэрэггүй. Боломжууд: - Бичих талбар байгаа бүх программ дээр ажиллана - Анхдагчаар Монгол, мөн Англи, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг 45+ хэл - AI Panel: ярьсан текстээ цэгцлэх, найруулах, хураангуйлах, мессеж, имэйл, баримт, даалгавар болгох зэрэг 8 хэлбэрт хувиргана - Дуу диск, сервер рүү хадгалагдахгүй; төхөөрөмж хоорондын түүх хувийн түлхүүрээр шифрлэгдэнэ - Өөрийн товчны хослол, барьж ярих эсвэл дарж асаах горим Үнэ: Ярьж бичих үнэгүй (3 цагт 10 бичлэг). Хязгааргүй эрх + AI Panel сард 9,900₮, QPay-ээр төлнө, автомат сунгалтгүй.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Монгол яриа таних нарийвчлал болон өдөр тутмын ажилд (Word, Gmail, Messenger) хэр хэрэгтэй байгаа талаар санал хүлээж байна. Нэр томьёо, хурдан яриа дээр алдаа гарвал, эсвэл аль нэг программ дээр ажиллахгүй байвал хэлээрэй.”
Naidan Khadbaatar
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Найдан, Amarhan Voice-ийг бие даан хөгжүүлж байна. Имэйл, мессеж, баримтаа кириллээр шивэхэд өдөр бүр их цаг ордог. Утас дээр дуугаар бичих боломж байдаг ч компьютер дээр Монгол яриаг сайн таньж, ямар ч программд шууд бичдэг хэрэгсэл дутагдаж байсан тул үүнийг бүтээсэн. Одоо Windows, macOS дээр ажиллаж байгаа бөгөөд ярьж бичих нь үнэгүй. Хязгааргүй эрхэд AI Panel нэмэгдэж, ярьсан текстийг имэйл, мессеж, баримт болгоно. Туршаад үзээд Монгол яриаг хэр зөв таньж байгаа, ямар нэмэлт боломж хэрэгтэй байгааг сэтгэгдэлдээ бичээрэй. Санал бүрийг уншиж, сайжруулалтад ашиглана. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.