
Сургалтаа зарлахаас сертификат олгох хүртэл нэг системээр хийнэ.

Сургалт зохион байгуулагчид бүртгэл, ирц, төлбөр, сертификатаа өөр өөр хэрэгсэл, гар аргаар хөтөлдөг. Мэдээлэл тараагдаж, хэн ирсэн, хэн төлсөн нь тодорхойгүй болдог.
Сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллага, багууд. Тэдний оролцогчид бүртгэл, сертификатаа нэг холбоосоос авдаг.
Нэг холбоосоор бүртгэж, QR-аар ирц авч, сертификатаа автоматаар олгодог олон байгууллагын платформ. Байгууллага бүр өөрийн өгөгдөл, багийн эрх, багцтай. • Багц ба төлбөр: Үнэгүйгээс Organization хүртэл багц. QPay-ээр төлж, нэхэмжлэх нь PDF-ээр автоматаар үүснэ. • Сертификат ба нийтийн шалгалт: Загвар дээр PDF сертификат үүсэж, хэн ч дугаараар нь нийтийн хуудсаар шалгана. • QR ирц: Зохион байгуулагч уншуулна, эсвэл оролцогч өөрөө PIN-ээр ирцээ бүртгүүлнэ. • Уян хатан бүртгэл: Нэмэлт асуулт, CSV импорт, экспорт, бүлгийн бүртгэл ба нэг нэхэмжлэх. • API ба webhook: Байгууллага өөрийн системтэйгээ холбох REST API, гарын үсэгтэй webhook, өөрийн домэйн. • Аюулгүй байдал: Шифрлэсэн нөөцлөлт, аудитын лог, bot-оос хамгаалалт.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллага, багуудыг харилцагчаар хайж байна. burtgel.link-д үнэгүй багцаар эхлээд хэрэгцээндээ тохирох багц руу шилжиж болно. Асуулт байвал энд үлдээгээрэй.”
Uugankhuu Baasanjav
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Ууганхүү, бие даасан хөгжүүлэгч. Сургалт зохион байгуулагчид бүртгэл, ирц, төлбөр, сертификатаа өөр өөр хэрэгсэл, гар аргаар хөтөлдөг тул мэдээлэл тараагдаж, хэн ирсэн, хэн төлсөн нь тодорхойгүй болдог. Үүнийг шийдэхийн тулд burtgel.link-ийг бүтээсэн. Зохион байгуулагч сургалтаа зарлахаас сертификат олгох хүртэл нэг системээр хийнэ: нэг холбоосоор бүртгэж, QR-аар ирц авч, QPay-ээр төлбөр аваад, сертификатаа автоматаар олгоно. Оролцогч бүртгэл, сертификатаа нэг холбоосоос авч, сертификатыг хэн ч дугаараар нь нийтийн хуудсаар шалгаж болно. 2026 оны 10-р сараас live ажиллаж байгаа. Үнэгүйгээс Organization хүртэл багцтай тул үнэгүй багцаар эхлээд хэрэгцээндээ тохирох багц руу шилжиж болно. Сургалт зохион байгуулдаг бол бүртгүүлээрэй, асуулт байвал энд үлдээгээрэй. Баярлалаа!
Сонирхолтой шийдэл байна. TMS гэж анх удаа сонслоо. Зах зээл бүрэн байгаа юм шиг санагдлаа. Нэг асуулт байна, танай системтэй бэлэн, одоо ажиллаж байгаа вебээ холбож болох уу? Ямар шалгуур, шаардлагууд байгаа вэ? эсвэл зөвхөн танай платформ дээр сургалтаа хийх ёстой юу?
Баярлалаа! Одоо ажиллаж байгаа вебдээ дараах байдлаар холбож болно. Харин сургалтаа өөрсдөө бүрэн хариуцаж (Танхим, Zoom, бие даасан гэх мэт) явуулна. burtgel.link нь сургалт, үйл ажиллагааны бүртгэл, ирц, сертификат, үнэлгээ (feedback)-г л хариуцна. 1. Танай байгууллагад автоматаар үүсэх холбоос. Энэ нь үнэгүйгээс эхлээд бүх багцад багтсан, хөгжүүлэлт шаардлагагүй. Өөрийн вебсайтдаа "Бүртгүүлэх" товч тавиад уг сургалтын бүртгэлийн хуудас руу холбоно. Танай байгууллагын бүх нээлттэй сургалтын жагсаалт burtgel.link/o/<танай-нэр> хаягаар харагдана. 2. Өөрийн домэйн. Жишээ нь surgalt.tanai.mn хаяг дээр танай лого, өнгөний брэндингийг оруулж харуулна. Organization багцад багтсан, Pro багцад нэмэлтээр (add-on) авна. 3. API болон Webhook. Бүртгэл, ирц, сертификатын мэдээллийг өөрийн систем рүүгээ татна, эсвэл вебээсээ шууд бүртгэнэ. Энэ боломж нь: Pro багцад мэдээлэл унших, webhook Organization багцад дээрхээс гадна бүртгэх, засах, сертификат олгох Хүний нөөцийн систем, SSO эсвэл тусгай холболт хэрэгтэй бол Enterprise багцаар, эсвэл тусгай хөгжүүлэлтээр хийж болно. API doc: https://burtgel.link/api-docs