
8 асуултад хариулаад виз гарах магадлалаа шалгаарай.
VisaGuide.mn нь АНУ, Австрали, Канадын визийг агентгүйгээр өөрөө мэдүүлэхэд тусалдаг. Англи маягтын асуулт бүрийг монголоор, жишээ, зурагтай тайлбарлаж, бүрэн баримтын жагсаалт болон захидлын бэлэн загвар өгдөг. Ингэснээр хүмүүс агентад их мөнгө төлөхгүй, алдаанаас болж татгалзуулах эрсдэлээ багасгаж, визээ гэрээсээ итгэлтэй мэдүүлнэ.
Манай зорилтот хэрэглэгч бол АНУ, Австрали, Канад руу аялах эсвэл ойр дотныхондоо зочлох 25–55 насны, тогтмол орлоготой Монголчууд. Тэд англи маягтаас эмээдэг ч агентад их мөнгө төлөхийг хүсдэггүй. Гол хэрэглэгч маань гадаадад сурдаг хүүхэд дээрээ очих эцэг эхчүүд болон гэр бүлээрээ аялах залуу гэр бүлүүд.
Монголоос жил бүр олон мянган хүн АНУ, Австрали, Канадын визэд мэдүүлдэг ч монгол хэлээр бэлтгэсэн найдвартай заавар бараг байхгүй. Цахим бүтээгдэхүүн тул нэмэлт зардалгүйгээр хязгааргүй олон хүнд борлуулах боломжтой. Цаашид Солонгос, Япон, Шенгений виз, баримт шалгах үйлчилгээ, нислэг, буудлын захиалгаар бүтээгдэхүүнээ өргөжүүлэх боломж бий.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Хэрэглэгчдийн санал хүсэлтийг сонсож, үйлчилгээгээ сайжруулахыг зорьж байна.”
Bayasaa
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Монголчууд гадаад руу аялах, гэр бүл, хүүхэд дээрээ очих нь улам элбэг болж байна. Гэвч АНУ, Австрали, Канадын визний маягт бүхэлдээ англи хэл дээр, нарийн, ойлгомжгүй байдаг. Ихэнх хүн алдаа гаргахаас айгаад агентад их мөнгө төлдөг, эсвэл өөрөө бөглөөд жижиг алдаанаас болж татгалзуулдаг. Тиймээс бид визийн мэдүүлгийн алхам бүрийг монголоор, ойлгомжтой тайлбарласан гарын авлага бүтээсэн. Зорилго маань энгийн: Монголчууд визээ өөрөө, итгэлтэй, хямд мэдүүлж чаддаг болох.
wow very easy to use product, америкийн виз бол гарах л юм байна хэхэ
Thanks for your feedback