
Таны бизнесийн HR, Finance, Sales, Inventory мэдээллийг нэгтгэх Cloud систем

Жижиг дунд бизнес эрхлэгчид болон Дунд хэмжээний аж ахуйн нэгж байгууллагууд томоохон ERP нэвтрүүлэхэд зардал өндөр, хэтэрхий нүсэр байдаг. Тэгвэл Nexu ERP нь Монголын сангийн яам, татвар, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу санхүүгийн бүртгэл хийх, тайлагнах, агуулах салбарын барааны нөөцөө, захиалгаа, борлуулалтаа Realtime, хаанаас ч хянах боломжтой яг тохирсон хөнгөн Cloud систем юм.
Борлуулалт, худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчид Дунд хэмжээний аж ахуйн нэгж байгууллагууд Санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөхүүд, гэрээт нягтлангууд
Та https://nexuerp.mn вэб хуудсанд зочилж танилцуулгуудыг харах, үнийн мэдээлэл авах боломжтой. Шууд ашиглаад эхлэхийг хүсвэл вэб хуудаснаас "Нэвтрэх" товч дээр даран https://app.nexuerp.mn руу шилжих бөгөөд "Шинээр бүртгүүлэх үү" эсвэл "Демо үзэх" холбоосыг дарж бүртгүүлнэ шүү. Шинээр бүртгүүлсэн харилцагч танд 14 хоногийн Trial эрх олгогдоно. Ингээд та бүртгүүлээд нэвтэрч орсоны дараа ашиглах модулиудаа сонгон туршиж үзээрэй, үүнд: - Мастер дата - Ерөнхий журнал - Мөнгөн гүйлгээ - Өглөг/Авлага - Бараа материал - Үндсэн хөрөнгө - Хүний нөөц - Цалин - ПОС - Худалдан авалт - Борлуулалт / Түгээлт - Төсөл - Үйлдвэрлэл Демо үзэх байдлаар анх бүртгүүлсэн бол демо дата үүссэн байдаг бөгөөд нэг жижиг байгууллагын 1 улирлын бүх төрлийн гүйлгээ хийгдэж санхүүгийн тайлан бүрэн гарсан байдлаар харагдана. Эндээс та Nexu ERP нь танай компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нийцэж болохыг туршин харах боломжтой. Үргэлжлүүлэн ашиглахдаа багцын төлбөрийг сараа, улирлаар, жилээр нь төлөх болможтой бөгөөд мэдээж улирал эсвэл жилээр нь бөөн төлөх тохиолдолд хөнгөлөлттэй буюу танд ашигтай байх болно. Хэрэв та хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг хариуцан ажилладаг бол нэг имэйл хаягаар бүртгүүлсэн бүх компаниудаа тус тусын бааз дээр нь ялган бүртгэж удирдах боломжтой.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Та бүхэн ашиглаад үзээрэй. Өөрийн үнэ цэнтэй санал хүсэлтээ мөн байгууллага, бизнестээ тулгарч буй шийдвэрлүүлэхийг зорьж буй асуудлаа hello@nexuerp.mn имэйл хаягаар бидэнд илгээнэ үү. Бид аль болох асуудлыг нэгтгэн цаашдын хөгжүүлэлтэндээ тусгахыг зорих болноо.”
Nexu ERP
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байна уу, бидний шинэ бүтээгдэхүүнийг сонирхон хэлэлцүүлэг үүсгэж буйд баярлалаа. Бид та бүхний үнэтэй саналуудыг анхааралтай сонсож хүлээн авах болно.
Claude AI agent холбогдсон -- killer feature