Бизнесийн зорилгод нийцсэн сурталчилгааны мэргэжлийн контентыг бүтээнэ.

Жижиг бизнес эрхлэгчид маркетингийн баг, дизайнергүй тул постер, зарын контентод өдөр бүр хэт их цаг зарцуулж, гол ажлаасаа холддог. Дизайнер хөлслөх нь үнэтэй, Canva-д зөв постер хийх нь мэргэжлийн хүнд ч хэцүү, харин ChatGPT зэрэг AI Монгол хэлээр үнэ, утас, хаягийг өөрчилж алдаа гаргах эрсдэлтэй. Үр дүнд нь контент чанаргүй, мэдээлэл нь буруу болдог.
Маркетингийн мэргэжилтэн, агентлагтай хамтран ажиллах санхүүгийн боломжгүй эсвэл шаардлагагүй бизнес эрхлэгч хувь хүн, жижиг дунд байгууллагуудад, жишээ нь дэлгүүр, үйлдвэр, үйлчилгээ, гоо сайхан, онлайн худалдаа, ресторан, кофе шоп гэх мэт. Мөн тэдгээр бизнесүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг маркетер, дизайнер, маркетингийн агентлагуудын ажлын цагийг хэмнэнэ.
Хэрэглэгч ямар төрлийн контент бүтээх санаагаа (бүтээгдэхүүн, үнэ, утас, хаяг) бичнэ. Урлан бизнесийн өнгө аяс, сурталчилгааны зорилго, дүр төрхийг ойлгож, Монгол хэл дээр оновчтой байршил зохиомжтой, CTA-тай мэргэжлийн контентыг бүтээнэ. Хэрэглэгч промпт бичиж чаддаг байх албагүй ба кирилл, латин аль ч үсгээр алдаатай ч хамаагүй бичихэд болно. Мөн жишээ зургаас суралцаж, Facebook эсвэл вэбээс брэндийн мэдээллийг суулгаж болно. Хэрэглэгч татахын өмнө үнэ, утас, хаягаа шалгаж баталгаажуулж, хэрэгтэй бол гараар эвэл ai-аар засна. Сошиал хуудсандаа байршуулах description мөн адил бичигдсэн байх болно. Төлбөрийн нөхцөл: сарын төлбөргүй, кредитээ урьдчилан авна. Кредит хугацаа дуусахгүй. Шинэ хэрэглэгч 5 үнэгүй кредиттэй (watermark-тай). Техникийн алдаа гарвал кредит буцаан орно. Мэргэжлийн дизайнерын постер 20,000–100,000₮, агентлагийн багц сард 800,000–12,000,000₮ байдаг ба Урлан энэхүү сурталчилгаа бүтээх зардлыг хамгийн багадаа 10-50 дахин бууруулна. Хамгийн гол нь бизнес эрхлэгч нарт үндсэн бизнестээ анхаарах цаг хугацаа, орон зайг санал болгож байна.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Олон төрлийн бизнесийн кэйсүүд, бодит хэрэглэгчдийн туршилт хэрэгтэй байгаа тул та бүхэн идэвхтэй хэрэглээд үзээрэй.”
telmen davaasambuu
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг асуудал бол бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх явдал байдаг. Тэр бүр мэргэжлийн хүмүүс авч ажиллуулж чадахгүй, хөлслөхөд санхүүгийн хувьд хүндрэлтэй зэрэг нь бодит асуудал юм. Гэтэл нөгөө талд маркетингийн чиглэлээр ажилладаг хүмүүс өдөр бүрийн постер, зарын контент бэлтгэхэд их цаг зарцуулдаг. Бизнесийн эзэд, дизайнер, маркетеруудад ч яг ийм асуудал тулгарч, чухал ажлаа хойш тавиад зар сурталчилгааны контент бүтээхдээ цаг их үрдэг. Canva дээр мэргэжлийн хүнд ч хүссэн постероо хийхэд хэцүү, харин ChatGPT, Gemini, Claude зэрэг AI-аар шууд контент хийлгэхэд үнэ, утас, хаягийг өөрчилж, хуурамч мэдээлэл зохиох, мөн тухайн бизнест зориулагдаагүй тогтсон layout, text, photo оруулах, бизнесийг хуурамч харагдуулах тохиолдол түгээмэл болоод байна. Урлан бол Монгол хэл дээр зар сурталчилгааны контент үүсгэгч. Та ямар контент бүтээх санаагаа бичнэ, Урлан таны брэндийн өнгө аяс, дүр төрхөөр, таны бизнесийн зорилгод чиглэсэн зохиомжтой контентыг бэлтгэнэ. Таны өгсөн үнэ, утас, хаяг өөрчлөгдөхгүй, татахын өмнө та бүгдийг нь шалгаж баталгаажуулах, шаардлагатай бол гараар эсвэл ai ашиглан layer бүрээр нь засварлаж болно. Одоо бидэнд олон төрлийн бизнесийн бодит туршилт хэрэгтэй байна. Туршаад ямар постер таалагдсан, юу таарсангүй, мэдээлэл алдаатай гарсан эсэхийг шууд үүссэн контент дээрээ үнэлгээ өгч сэтгэгдлээ бичээрэй. Бүх сэтгэгдлийг уншиж, хариулж, сайжруулна. Баярлалаа.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 30. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.