
Хиймэл оюун ухаант Онлайн худалдааны платформ

Монголын жижиг, дунд бизнесүүд ихэвчлэн Facebook, Instagram-аар зарж, захиалгаа гараар бүртгэж, төлбөр бүрийг дансны хуулгаас нэг бүрчлэн шалгадаг. Өөрийн вэб дэлгүүр хийлгэхэд олон сая төгрөг, хэдэн сар шаардагдаж, зарим платформ борлуулалт бүрээс шимтгэл авдаг. Мөн мэргэжлийн түвшний бүтээгдэхүүний зураг, тайлбар бэлтгэх нь их цаг, зардал шаарддаг.
Онлайн борлуулалтаа өргөжүүлэх хүсэлтэй Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид, сошиал сүлжээгээр зардаг худалдаачид, салбартай дэлгүүр, брэндүүд болон техникийн мэдлэггүй ч өөрийн цахим дэлгүүрээ хурдан нээхийг хүссэн хэн бүхэн.
Shop.mn нь хэдхэн минутад өөрийн цахим дэлгүүрийг нээж, борлуулалтаа бүрэн автоматжуулах хиймэл оюун ухаант платформ юм. app.shop.mn-д бүртгүүлж, дэлгүүрийн нэр, ангилал, хаягаа сонгоод шууд борлуулалт хийж эхэлнэ. Шимтгэлгүй: Худалдан авагч, худалдагч хоорондын гүйлгээнээс шимтгэл авдаггүй. Автомат төлбөр: Төлбөр шууд худалдагчийн дансанд орж, захиалгын төлөв автоматаар "Төлөгдсөн" болно. Хуваан төлөлт: StorePay, PocketZero-оор худалдан авагч 2–6 хувааж, хүү, шимтгэлгүй төлнө. Хүргэлт: Захиалгыг хүргэлтийн үйлчилгээгээр худалдан авагчийн гарт хүргэнэ. Лояалти систем: Байнгын худалдан авагчдаа оноо, урамшуулал олгож, дахин худалдан авалтыг нэмэгдүүлнэ. Ухаалаг хямдрал: Хамгийн ухаалаг хямдралын систем нь бараа, ангилал, сагсны дүн, хугацаагаар уян хатан урамшуулал тохируулна. Мөн купон, бэлгийн карт ашиглах боломжтой. Хиймэл оюун ухаан: Энгийн зургийг студийн түвшний зураг болгож, зурагнаас бүтээгдэхүүний тайлбар үүсгэнэ. Мөн тайлбарыг сайжруулж, дүрмийн алдааг засна. Дизайн ба домэйн: Лого, өнгө, фонт, зургийн харьцаагаа өөрчилнө. Хаягаа example.shop.mn хэлбэрээр сонгох эсвэл өөрийн домэйноо холбох боломжтой. Бүрэн удирдлага: Барааны хувилбар, автомат нөөц, салбар дэлгүүр, ажилтан, хэрэглэгч, брэнд, блог, сэтгэгдэл, орлого, статистикийг нэг дороос удирдана.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Shop.mn-ийг ашиглаж үзээд дэлгүүр нээх, бараа нэмэх, төлбөр тохируулах явц хэр хялбар байсныг хуваалцаарай. Ямар боломж дутуу санагдсан, AI функцүүд хэр хэрэгтэй байгаа, юуг сайжруулбал төлбөртэй багц авах вэ гэдэг санал танаас хамгийн их хэрэгтэй байна.”
Sanchir Enkhbold
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Shop.mn-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Санчир байна. Мэргэжлээрээ програм хангамжийн инженер хүн. Бид Shop.mn-ийг бүтээж эхэлсэн шалтгаан нь энгийн. Монголд онлайнаар зардаг бизнес эрхлэгчид маш олон ч ихэнх нь Facebook пост, мессежээр захиалга авч, төлбөр бүрийг гараар шалгаж, өдөр бүр цаг алддаг. Өөрийн вэбсайт хийлгэх нь үнэтэй, удаан. Гадны платформууд Монголын төлбөр, хүргэлтийн нөхцөлд тохирдоггүй. Тиймээс хэн ч хэдхэн минутад өөрийн дэлгүүрээ нээж болох платформ бүтээлээ. Төлбөр нь шууд дансанд орж, захиалга автоматаар баталгаажна. Мөн StorePay, PocketZero-оор хуваан төлүүлэх, хүргэлт, лояалти, ухаалаг хямдрал зэргийг нэг дороос ашиглана. Гүйлгээ бүрээс шимтгэл авдаггүй нь бидний зарчим. Бидний хамгийн их анхаарсан хэсэг бол хиймэл оюун ухаан. Утсаар авсан энгийн зургийг студийн түвшний зураг болгож, зурагнаас бүтээгдэхүүний тайлбар бичиж өгдөг нь жижиг бизнесүүдийн цаг, зардлыг ихээхэн хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.