
Төрийн сайтуудын мэдээг пи-аргүйгээр, баримт, тоогоор нь товч уншина

Төрийн 100 гаруй сайт өдөр бүр мэдээ нийтэлдэг ч ихэнх нь «уулзлаа», «оролцлоо» гэсэн албан ёсны хэллэгээр бичигддэг. Ингэхээр жинхэнэ шийдвэр, мөнгөн дүн, огноо нь дотор нь нуугдаж үлддэг. Хүмүүс олон сайтаар тэнэх цаг байхгүй тул төсөв, тендер, хууль тэдэнд яаж хамаатай болохыг ойлгоход хэцүү байна.
Улс төр, төсвийн мэдээг товч, ойлгомжтой авахыг хүсдэг залуучууд, оюутнууд. Мөн эх сурвалжийг хурдан шалгах хэрэгтэй сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид.
• 100 гаруй төрийн сайтын мэдээг 30 минут тутам автоматаар цуглуулдаг. • AI мэдээ бүрийг 3 өгүүлбэрт товчилж, баримтыг (тоо, огноо, шийдвэр) пи-ар хэллэгээс тусгаарлан харуулна. Мөн «Танд хамаатай юу?» гэсэн хэсэгт хэнд, юу өөрчлөгдөхийг тайлбарладаг. • «Онцлох тойм» өдөрт 2 удаа гардаг: гол 10 мэдээ, яагаад чухал болох нь. • Төсөв, тендерийн үр дүн, УИХ гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ба ирц, мах, бензиний 15 жилийн үнэ, Засгийн газрын 620 зорилт, томоохон төслүүд. • Төрийн сайт мэдээгээ засах эсвэл устгахад «Өөрчлөлт» хуудсанд тэмдэглэгддэг. • Сэдэв болон аймгаа дагах, мэдэгдэл авах, утсан дээр апп шиг суулгах боломжтой. • Бүх мэдээ эх сурвалжийн холбоостой. Аль AI загвар бичсэн, хэдэн төгрөг зарцуулсныг нээлттэй харуулдаг.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Хэрэглээд үзээд шууд хэлээрэй: юу нь ойлгомжгүй, юу нь илүүц, юу дутуу байна вэ. Ялангуяа ямар төрийн мэдээ, тоо, өгөгдлийг дагаж хармаар байна вэ гэдгийг сонсмоор байна.”
Munkhtuvshin Batmagnai (Tomトマ)
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би өдөр бүр Kagi News уншдаг байсан. Тэгээд төрийн мэдээг ч ингэж энгийн, хурдан уншдаг болмоор санагдсан. Манай төр их том, өдөр бүр шинэ хууль, тендер, төсөв, мега төсөл, амлалт гээд асар их мэдээ гаргадаг. Гэхдээ ихэнх нь «уулзлаа, хэлэлцлээ» гэсэн албан хэллэг дотор нуугддаг, 100 гаруй сайтыг хэн ч өдөр бүр шалгаж амждаггүй. ИЛ ТОД МЭДЭЭ тэр сайтуудыг 30 минут тутам уншиж, AI-аар товчилж, баримтыг пи-араас салгаж харуулдаг. Мэдээ бүр эх сурвалжийн холбоостой, AI-д хэдэн төгрөг зарцуулснаа хүртэл нээлттэй тавьдаг. Үнэгүй, сурталчилгаагүй, код нь нээлттэй. Сүүлийн хувилбарыг олон хүний санал хүсэлтээр шинэчилсэн. Та бүхний санал надад хамгийн их хэрэгтэй, сэтгэгдлээ үлдээгээрэй 🙏
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.