
Мэдлэгт суурилсан худалдааны платформ

Уламжлалт буюу гар аргын борлуулалтын систем, Цагийн уян хатан бус байдал, Газарзүйн байршлаас хамааралтай хязгаарлалт, Вэбсайт хөгжүүлэлтийн өндөр өртөг, Технологийн болон урсгал засварын дарамт
Сургагч багш, контент бүтээгч, хобби хөгжүүлэгч, мэдлэгээ хуваалцах хүсэлтэй залуучууд, хувь хүн, байгууллага хэн бүхэнд зориулав
Сургалт болон контентоо хэрэглэгчдэдээ хүргэх, борлуулалт хийж мөнгөжүүлж эхлэхэд шаардлагатай үндсэн бүх боломж нэг платформд цэгцтэй нэгдсэн. - Өөрийн брэндтэй вэбсайт - Видео, аудио, e-book сургалт - Ангилал, сэдвээр цэгцлэлт - Нийтлэл/блог/мэдээ - QPay төлбөр, автомат нээлт - Борлуулалтын хяналт - Сургалтын явц - Багийн гишүүний эрхийн удирдлага
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“ecourse.mn үйлчилгээ нь 2026/10/31-нд албан ёсны нээлтээ зарласан бөгөөд сургагч багш, контент бүтээгч, хобби хөгжүүлэгч, мэдлэг туршлагаа хуваалцах хүсэлтэй залуучууд, бүтээгчид, хувь хүн, байгууллагуудыг хайж байна.”
CodeMe World LLC
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Бид яагаад ecourse.mn-ийг бүтээсэн бэ? Олон хүнд хуваалцах үнэ цэнтэй мэдлэг, ур чадвар бий. Гэвч контент бүтээгчдийн цагийг борлуулалтын гар ажиллагаа (гүйлгээ тулгах, сошиал чатаар бүртгэх, сургалтаа нээх/хаах) ихээр үрж, жинхэнэ бүтээлч ажилд саад болдог. Бид үүнийг шийдвэрлэхээр ecourse.mn платформыг бүтээсэн юм. Цаг хугацааг эргүүлэн олгох: Бүртгэл, төлбөр, контент хүргэлтийг ecourse.mn автоматжуулдаг тул хэрэглэгч техникийн ажилд санаа зоволгүй мэдлэгээ түгээхэд анхаарна. Зардал, технологийн саадгүй: Өөрийн вэбсайт хийлгэх өртөг, сервер, системийн асаргаа, урсгал зардал зэрэг асуудлыг бид хариуцдаг тул ямар нэг технологийн нарийн мэдлэг шаардахгүй. Бидний зорилго ecourse.mn бол мэдлэгт суурилсан худалдааны платформ юм. Сургагч багш, контент бүтээгч, хобби хөгжүүлэгч, мэдлэгээ хуваалцах хүсэлтэй залуучууд, хувь хүн, байгууллага гэх мэт хэн бүхэн нэмэлт орлого олох эсвэл мэдлэг түгээх зорилгоор өөрийн вэбсайтаараа үйлчлүүлэгчиддээ хүрнэ. Юу хийх боломжтой вэ? • name.ecourse.mn хаягтай хувийн вэбсайттай болох. • Видео, аудио контент, цахим ном, гарын авлага материалыг нэг дор байршуулах. • Бүртгүүлэх болон төлбөр орсон даруйд контент автоматаар нээгдэх систем. • Сургалт, танхимын хөтөлбөр танилцуулах. • Нийтлэл, блог, зөвлөгөөгөө байршуулах, үнэ цэнээ өсгөх. • Багийн гишүүдийг урьж, эрх хуваарилах. • Борлуулалтаа бодит цагт хянах. Powered by CodeMe World LLC
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.