
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтнаа QR, SMS, Email, сошиалаар үнэлүүлээрэй

Ихэнх бизнес үйлчлүүлэгчийнхээ санал бодлыг мэддэггүй. Цаасан санал хүсэлтийн хайрцаг ажилладаггүй, Facebook, instagram гээд сошиал сувгийн үнэлгээ цөөн бөгөөд тархай. Аль бүтээгдэхүүн таалагдсан, аль ажилтан сайн үйлчилсэн, ямар сувгаар ирсэн үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байгааг нэг дороос харах хэрэгсэл алга. Сэтгэл дундуур үйлчлүүлэгч дуугүй яваад л дахиж ирдэггүй.
Кофе шоп, ресторан, дэлгүүр, гоо сайхны салон, эмнэлэг, зочид буудал, үйлчилгээний төв зэрэг үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг жижиг, дунд бизнесүүд. Мөн ажилтан бүрийнхээ гүйцэтгэлийг үйлчлүүлэгчийн үнэлгээгээр хэмжихийг хүсдэг менежерүүд.
1. Бүртгүүлээд байгууллага, бүтээгдэхүүн, ажилтнаа нэмнэ. Тус бүрд өөрийн QR код, үнэлгээний холбоос автоматаар үүснэ. 2. QR-аа ширээ, касс, баглаа боодол дээр байрлуулна. Холбоосоо SMS, имэйл, Facebook, Instagram, Messenger-ээр илгээнэ. 3. Үйлчлүүлэгч бүртгэлгүй, 10 секундэд үнэлгээ өгнө: од сонгоно, юу таалагдсаныг товшоод, хүсвэл сэтгэгдэл бичнэ. 4. Шинэ үнэлгээ ирэх бүрд имэйл болон Telegram-аар шууд мэдэгдэл ирнэ. Нэг самбараас дундаж оноо, сарын өсөлт, сувгаар болон бүтээгдэхүүнээр харьцуулалт, ажилтан бүрийн оноог харна. Удахгүй нэмэгдэх боломжууд: - QR design: стендийн хэлбэр, өнгө, асуултаа өөрөө загварчилж, хэвлэхэд бэлэн PDF татах - Үнэлгээ хүсэх: худалдан авалтын дараа үйлчлүүлэгч рүү автоматаар хүсэлт илгээх - Мэндчилгээ ба урилга: Цагаан сар, төрсөн өдөр зэрэгт цахим мэндчилгээ, урилга бүтээж сошиал болон имэйл сувгаар илгээх
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Кофе шоп, ресторан, дэлгүүр, салон зэрэг үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг 10 бизнесийг анхны хэрэглэгчээр урьж байна. QR-аа хамт тохируулж, системийг таны хэрэгцээнд тааруулж хөгжүүлнэ. Сонирхвол info@unel.app хаягаар эсвэл энд сэтгэгдэл үлдээгээрэй.”
Dorjsuren Erdenetsogt
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бид Unel.app-ыг бүтээж эхэлсэн шалтгаан энгийн. Олон бизнес үйлчлүүлэгчээ юу бодож байгааг огт мэддэггүй. Сэтгэл хангалуун үйлчлүүлэгч дуугүй явдаг, сэтгэл дундуур нь бүр дуугүй явдаг. Хамгийн гол нь аль бүтээгдэхүүн таалагдаж, аль ажилтан сайн үйлчилж байгааг хэмжих арга алга. Тийм учраас Unel.app дээр бүтээгдэхүүн, ажилтан бүр өөрийн QR кодтой. Үйлчлүүлэгч бүртгүүлэхгүйгээр 10 секундэд үнэлгээ өгнө. Нэг холбоосыг SMS, имэйл, сошиалаар ч тарааж болно. Бүх үнэлгээ нэг самбарт сувгаар нь ангилагдан орж ирэх бөгөөд шинэ үнэлгээ бүрийг Telegram эсвэл имэйлээр шууд мэдэгдэнэ. Дараагийн алхмууд маань: QR картаа өөрөө загварчилж хэвлэх QR студи Худалдан авалтын дараа үйлчлүүлэгч рүү үнэлгээний холбоос илгээх Цагаан сар, төрсөн өдөр зэрэгт цахим мэндчилгээ, урилга илгээх Бид одоо эхний шатандаа явж байгаа тул таны санал бодол бидэнд маш үнэтэй. Туршаад үзээд юу дутуу, юу илүүц байна гэдгээ сэтгэгдэлд үлдээгээрэй. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.