
Сургалтын хөтөлбөрт суурилсан AI багш

Монголд 50 гаруй хүүхэдтэй анги энгийн зүйл. Багш хүүхэд бүрд хүрч чаддаггүй, эцэг эх нь ажилтай, хувийн багш үнэтэй, хөдөө бол олддог ч үгүй. Гэрийн даалгавар дээрээ гацсан хүүхэд асуух хүнгүй болохоор бодлогоо алгасдаг, хоцрогдол нь жил бүр хуримтлагддаг. ChatGPT хариуг нь өгдөг ч хүүхэд үнэхээр сурсан эсэхийг эцэг эх, багш хэн ч мэдэхгүй. Хариу авах нь сурах биш.
1–12-р ангийн сурагчид: хувийн багшгүй, гацахад асуух хүнгүй хүүхдүүд. Хүүхэд нь үнэхээр сурч байгаа эсэхийг харахыг хүсдэг эцэг эхчүүд. Ангиараа Suriy дээр хичээллэж, сурагч бүрийн ахицыг хардаг сургууль, багш нар.
- Албан ёсны хөтөлбөрийн дагуу сэдэв бүрээ эзэмших хичээлүүд, хажууд нь 24/7 зөвлөх AI багш - ЭШ-д бэлдэх курсууд, бүх материал, сэдэвчилсэн түргэн тестүүд - Гэрийн даалгаврын интерактив AI туслах: зургаар асууж, алхам алхмаар ойлгоно
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“1–12-р ангийн курсууд энэ сард нээгдэнэ, одоохондоо хүлээлгийн жагсаалттай: https://suriy.ai/waitlist. Сургуульд сурдаг хүүхэд, дүүтэй бол хүлээлгэнд мэдээллээ оруулаарай. AI багш, гэрийн даалгаврын шийдлийг өнөөдөр үнэгүй туршаад, асуултаа энд үлдээх боломжтой, баярлалаа.”
Tselmeg Khurelchuluun
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу, би Suriy-ын үүсгэн байгуулагч Цэлмэг. Suriy-г анх өөрийнхөө 12 настай дүүдээ зориулж хийсэн. Дүү маань 50 гаруй хүүхэдтэй ангид сурдаг, даалгавар дээрээ гацахад асуух хүнгүй, хувийн багш үнэтэй байдаг. ChatGPT, Gemini ашиглаж харагддаг, тэндээс сурч байгаа юм байхгүй хуулаад л биччихнэ. Яг жинхнээсээ ойлгож байгаа юм уу, бүү мэд. Тэгээд эхний хувилбарыг хийж дүүдээ ашиглуулсан юм. Дараа нь багш нар ажил хаяж, олон мянган хүүхэд туслах хүнгүй үлдсэн. Энэ үед би олон нийтэд нээлттэй цацсан бөгөөд сурагчид Suriy-г бие биедээ түгээж, 8 сард 75,000 сурагч ашигладаг болжээ. Илүү том асуудал бол анги бүхэлдээ нэг хэмнэлээр явдаг. Хоцорсон хүүхэд улам хоцорч, түрүүлж явах чадвартай хүүхэд гүнзгийрүүлэх боломжгүй, бусдаа хүлээдэг. Бенжамин Блумын 1984 оны судалгаагаар хувийн багштай сурах нь хамгийн үр дүнтэй арга: хувийн багштай дундаж сурагч ангид сурсан хүүхдүүдийн 98%-аас илүү гарсан. Хүүхэд бүр хувийн багштай байж чаддаггүй гол шалтгаан нь зардал. AI үүнийг шийдэж чадна. Тиймээс улсын цөм хөтөлбөрийг интерактив хичээл болгосон: дасгал, дараагийн сэдвийг нээдэг бататгах шалгалт, хажууд нь хариу биш сэжим өгдөг AI багш. Хүүхэд бүр өөрийн хэмнэлээр явж, эцэг эх нь юуг эзэмшсэнийг хардаг. 5 сургууль ангиараа ашиглаж байна. 1–12-р ангийн курсууд энэ сард нээгдэнэ, одоохондоо хүлээлгийн жагсаалттай: https://suriy.ai/waitlist. Сургуульд сурдаг хүүхэд, дүүтэй бол байраа аваарай. AI багш, гэрийн даалгаврын шийдэл нээлттэй байгаа.
goy app
Амжилт ✨