
PanKan нь ханз сурах, япон зохиол унших замаар япон хэлээ сайжруулах апп юм.

Япон хэл суралцагчдын хувьд ханз тогтоох нь их цаг, хүч шаарддаг тул олон хүн сурахаас зайлсхийдэг. PanKan нь N5–N2 түвшний ханзыг түлхүүр үг, дүрслэлд суурилсан тогтоох арга болон давталтын системээр сурахад тусална. Мөн сурсан мэдлэгээ дуртай япон зохиолоо уншихдаа ашиглаж, шинэ үгсийн утгыг шууд харах боломжтой.
Япон хэл бие даан суралцаж буй монгол хүмүүс, ялангуяа ханзны мэдлэгээ N5–N2 түвшинд хүргэх, үгийн сангаа баяжуулах, япон зохиолыг эх хэлний орчуулгагүйгээр уншиж ойлгох хүсэлтэй суралцагчид.
PanKan нь япон хэлний ханз, үгийн сан болон унших чадварыг системтэйгээр хөгжүүлэхэд зориулагдсан апп юм. 1. Ханз сурах систем - JLPT N5–N2 түвшний ханз бүхий шаталсан сургалтын хөтөлбөр. - Ханзны түлхүүрүүдийг эхлээд сурч, тэдгээрийг ашиглан илүү төвөгтэй ханзыг ойлгож, тогтоох арга. - Түлхүүр үг, дүрслэлд суурилсан тогтоох аргачлал (mnemonics). - Зайтай давталтын систем (SRS) ашиглан сурсан ханзаа урт хугацаанд тогтоох боломж. 2. Хирагана, катакана сурах - Япон хэлний үндсэн цагаан толгойг сурах, давтах боломж. - Гараар бичсэн хираганаг таних машин сургалтын технологид суурилсан дасгал. 3. Япон зохиол унших - Япон хэл дээрх зохиол, текстийг апп дотроо унших боломж. - Үгэн дээр дарахад тухайн үгийн орчуулга, утгыг шууд харах. - Өгүүлбэр дээр удаан дарахад бүтэн өгүүлбэрийн орчуулга авах.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“PanKan-ийг илүү олон япон хэл суралцагчдад таниулах, шинэ хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ сайжруулахад туслах хэрэглэгчдийн санал хүсэлт, зөвлөгөө авахыг хүсэж байна.”
huslen ganbold
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Япон хэл сурч эхлэхэд ханз цээжлэх нь надад хамгийн хэцүү санагддаг байлаа. Харин WaniKani-г олж мэдсэнээр ханзыг эхлээд түлхүүрүүдэд хуваан, тэдгээрийг ашиглан шат дараатай сурах боломжтойг ойлгосон юм. Энэ аргыг монгол хэлээр сурах боломжтой болгож, бусад монгол суралцагчдад ханз сурахыг илүү хялбар, хүртээмжтэй болгохыг хүссэн учраас PanKan-ийг бүтээлээ.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.