
EZ ЭДИЙН ЗАСАГ нь танд ойлгомжтой, энгийн, хэрэгцээтэй мэдээллийг хүргэнэ.

Монголын эдийн засаг, дэлхийн зах зээлийн мэдээ ихэвчлэн англи хэл дээр гардаг. Мэргэжлийн нэр томьёо ихтэй, тархай олон эх сурвалжид байдаг. Ханш, хувьцаа, түүхий эдийн үнийн өөрчлөлт Монголын иргэдэд ямар нөлөө үзүүлэхийг энгийн хэлээр тайлбарласан, нэг дор төвлөрсөн, олон төрлийн эх сурвалжаас мэдээ бэлтгэдэг.
Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг ойлгохыг хүсдэг залуучууд, оюутнууд. МХБ болон дэлхийн зах зээлд хөрөнгө оруулдаг, оруулахаар бэлдэж буй хувь хүмүүс. Мөн эдийн засгийн мэдээг өдөр бүр хурдан, ойлгомжтой авахыг хүсдэг бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд.
EZ Эдийн засаг нь Монголын болон дэлхийн эдийн засаг, зах зээлийн мэдээллийг монгол хэлээр, энгийн ойлгомжтой байдлаар нэг дор хүргэдэг платформ юм. Хэрэглэгч өдөр бүрийн чухал мэдээ, зах зээлийн хөдөлгөөн, тэдгээр нь Монголд ямар нөлөөтэй болохыг хурдан ойлгох боломжтой. Үндсэн боломжууд: – Монгол ба Дэлхий гэсэн хоёр мэдээний булан – Зах зээл: МХБ, дэлхийн индексүүд, валютын ханш, түүхий эдийн үнэ, интерактив график. Бүгд монголоор тайлбартай. – Эдийн засгийн мэдээ гарах хуанли, компаниудын орлогын тайлангийн хуваарь – Нийтлэл бүр ашигласан эх сурвалжаа заадаг, сэдвээрээ ангилагддаг – EZ Talk: YouTube нэвтрүүлгийн бүх дугаар нэг дор – EZ Edu: эдийн засаг, хөрөнгө оруулалтын видео хичээлүүд (coming soon) – Newsletter-ийн бүх дугаарыг уншиж болно – Хувийн бүртгэл: таалагдсан нийтлэлээ хадгалах, сэтгэгдэл бичих, уншсаар level ахих – Нүүр хуудсанд шуурхай ханшийн самбар, өдрийн гол үзүүлэлтүүд
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“EZ Talk, EZ Edu-д хамтран контент бүтээх эдийн засагч, шинжээчдийг урьж байна.”
Koko
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Монголын эдийн засаг, дэлхийн зах зээлийн мэдээ ихэвчлэн англи хэл дээр, ойлгоход хэцүү нэр томьёотой, олон газар тархай байдаг. Ханш өсөх, зэсийн үнэ унах, Монголбанк бодлогын хүүгээ өөрчлөх нь энгийн иргэнд яг юу гэсэн үг вэ гэдгийг монголоор, ойлгомжтой тайлбарлах эх сурвалж дутуу байгааг бид анзаарсан. Тиймээс 2023 оноос EZ Talk нэвтрүүлгээ эхлүүлж, одоо мэдээ, зах зээлийн өгөгдөл, видео, хичээлээ нэг вэбсайтад нэгтгэлээ. ediinzasag.mn дээр та өдрийн чухал мэдээ, ханш, хувьцаа, түүхий эдийн үнэ, эдийн засгийн хуанлийг бүгдийг нь монголоор нэг дороос харах боломжтой. Нийтлэл бүр эх сурвалжаа цохож өөрсдийн дүгнэлтээ хавсаргадаг. Бидний зорилго бол эдийн засгийг хүн бүрт ойлгомжтой энгийнээр хүргэх. Санал, шүүмжээ доор сэтгэгдлээр үлдээгээрэй. Танай санал бидний дараагийн алхмыг тодорхойлно. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.