Монгол яриаг шууд текст болгоно
Монгол хэлээр шивэх удаан бөгөөд ядаргаатай. Компьютерийн дуу оруулах функцүүд монгол яриаг дэмждэггүй, эсвэл муу таньдаг. Тэгээд хурлын тэмдэглэл, мессеж, имэйл бичихэд өдөр бүр их цаг алддаг.
Өдөр бүр их бичдэг, macOS эсвэл Windows дээр ажилладаг хүмүүс: хөгжүүлэгч, менежер, сэтгүүлч, оюутан, контент бүтээгч.
- ⌘; дарж ярихад идэвхтэй цонхонд шууд бичнэ: Slack, Gmail, Notion, Claude, VS Code гэх мэт ямар ч апп дээр - Монгол, англи, орос, япон, солонгос зэрэг 12 хэл - AI үйлдэл: текстийг цэгцлэх, орчуулах, хураангуйлах, өөрийн prompt ажиллуулах - Сүүлийн 10 бичлэгээ түүхээс сэргээнэ - Үнэгүй эхлэх боломжтой, дараа нь сар бүрийн захиалгагүй, нэг удаагийн багц (QPay)
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Монгол яриаг хэр зөв таньж байгааг туршаад үзээрэй. Ямар апп дээр ашигласан, буруу танисан үг, нэмэх хэл эсвэл AI үйлдлийн санаагаа сэтгэгдэлд үлдээгээрэй.”
Батмэнд Ганбаатар
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Батмэнд, Sonor-ыг бүтээсэн хөгжүүлэгч. Монголоор шивэх удаан, харин компьютерийн дуу оруулах функцүүд монгол яриаг сайн таньдаггүй тул Sonor-ыг хийсэн. ⌘; дараад ярихад л таны үг ямар ч апп дээр текст болж бичигдэнэ. Хурлын тэмдэглэл, мессеж, имэйлээ шивэхээс 5+ дахин хурдан бичнэ. Хүсвэл AI-аар текстээ цэгцлэх, орчуулах, хураангуйлах ч болно. Нууцлалд онцгой анхаарсан: таны дуу хоолой серверт хадгалагдахгүй, зөвхөн бичигдсэн текст л таны дэлгэц дээр үлдэнэ. macOS болон Windows дээр ажилладаг. Үнэгүй эхлүүлээд туршаад үзээрэй, санал хүсэлтийг тань хүлээж байна!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.