
Монголын контент бүтээгчдийн шударга чансаа, өдөр бүр шинэчлэгдэнэ

Брэндүүд хамтран ажиллах контент бүтээгчээ ихэвчлэн зөвхөн дагагчийн тоогоор сонгодог ч дагагч олон байх нь контентын чанар, үзэгчдийн идэвхийг баталдаггүй. Монгол бүтээгчдийн талаар нэг дор харьцуулж болох, ил тод мэдээлэл байхгүй тул брэнд зөв бүтээгчээ олоход, бүтээгч өөрийгөө таниулахад хүндрэлтэй байна.
Хамтран ажиллах инфлюэнсер, контент бүтээгч хайж буй брэнд, маркетингийн баг, агентлагууд; өөрийгөө таниулж, хамтын ажиллагааны санал авахыг хүссэн монгол YouTube бүтээгчид; мөн дуртай бүтээгчдийнхээ чансаа, шинэ бичлэгийг дагахыг хүссэн үзэгчид.
mnCollab нь YouTube-ийн нийтэд нээлттэй мэдээлэл болон бүтээгчдийн холбосон акаунтын өгөгдлийг өдөр бүр шинэчилж, нээлттэй томьёогоор ★ чанарын үнэлгээ тооцоолдог. Үзэгчид Google бүртгэлээрээ нэвтэрч бүтээгч бүрийг 1–10 оноогоор үнэлэх ба цөөн саналаар оноо хэт өсөхгүй байхаар жигнэгддэг. 100,000-аас дээш дагагчтай бүтээгчид автоматаар жагсаалтад ордог, баталгаажсан бүтээгчид хэмжээнээс үл хамааран нэмэгдэнэ. Боломжууд: • Топ-50 чансааг ★ үнэлгээ эсвэл дагагчаар эрэмбэлэх, 13 ангилал болон дагагчийн хэмжээгээр шүүх • Долоо хоногийн одод: 7 хоногийн дагагчийн өсөлт • Жагсаалтад буй бүтээгчдийн шинэ бичлэгийн урсгал • Бүтээгч бүрийн профайл, өсөлтийн график • Брэндүүд бүтээгчидтэй платформ дээр шууд холбогдоно. Брэнд болон бүтээгчдэд үнэгүй.
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“Бид анхны хамтрагчдаа хайж байна: акаунтаа холбож баталгаажуулах монгол контент бүтээгчид, мөн бүтээгчидтэй хамтран ажиллахыг хүсэж буй брэндүүд. Анхны хамтрагчдынхаа санал дээр үндэслэн платформоо хамтдаа хөгжүүлнэ. Холбогдох: info@mncollab.com”
rb e
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! mnCollab-ийг бүтээсэн шалтгаан маань энгийн: монгол контент бүтээгчдийг дагагчийн тооноос гадна чанар, идэвх, үзэгчдийн үнэлгээгээр нь харьцуулах ил тод газар байхгүй байсан. Одоогоор YouTube-ийн нийтийн мэдээлэлд суурилсан ★ чансаа өдөр бүр шинэчлэгдэж байгаа ба, бид одоо анхны хамтрагчдаа хайж байна. Бүтээгч бол mncollab.com/verify хуудсаар акаунтаа холбоод анхны баталгаажсан бүтээгчдийн нэг болоорой. Брэнд бол mncollab.com/brand хуудсаар бүртгүүлж, бүтээгчидтэй шууд холбогдоорой. Хоёуланд нь үнэгүй. Санал, шүүмжийг тань хүлээж байна!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.