
Монгол бичгийг хялбар аргаар сур.
Монгол хүн бүр үндэсний бичгээ сурахыг хүсдэг ч ганцаараа, амархан сурах боломж бараг байдаггүй. Сурах бичиг уйтгартай, үсэг нь үгийн эхэн, дунд, адагт өөр өөр хэлбэртэй тул хаанаас эхлэхээ мэдэхгүй орхидог. Mimzo энэ асуудлыг шийдэж, хэн ч өдөрт хэдхэн минутаар, өөрөө сурах боломжийг олгоно.
Монгол бичиг сурах хүсэлтэй хүүхэд, залуус. Мөн сургуульд үзэж байгаа сурагчид, мартсанаа сэргээх гэсэн насанд хүрэгчид, гадаадад амьдардаг монголчууд.
Mimzo нь үндэсний бичгийг тоглоом шиг, алхам алхмаар сурах боломж олгоно. • Сурах бичгийн дараалал: эгшгээс эхлээд Н, М, Л гэх мэтээр үсэг бүрийг үе (на, нэ, ни...) болон бодит үг дотор нь заана. • Үсэг бүрийн эхэн, дунд, адаг хэлбэрийг үг дотор улаанаар тодруулж харуулна. • Дасгалын олон төрөл: сонгох, үсгээр үг бүтээх, хос олох. • Алдаагаа засах шалгалт: буруу хариулсан зүйлсийг цуглуулж, дараа нь дахин шалгана. • Тусламж товч: хариултыг шууд хэлэхгүйгээр зөвлөгөө өгнө, оноо хасахгүй. • Амь, хүлээх хугацаа байхгүй. Өдрийн цуваа, XP, өдрийн зорилгоор урам өгнө. • 87 үг, 10 сэдэвтэй бөгөөд шинэ үг нэмэхэд хичээл автоматаар үүснэ. • Үнэгүй, бүртгэлгүй ч ажиллана. Бүртгүүлбэл ахиц бүх төхөөрөмж дээр хадгалагдана. Интернэтгүй ч ажиллана.
Хөгжүүлэгчийн хүсэлтТестер хайж байна
“Монгол бичиг сурч үзээд, ойлгомжгүй эсвэл алдаатай зүйл байвал бидэнд хэлээрэй.”
Munleg
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Mimzo-г бүтээсэн бие даасан хөгжүүлэгч. Үндэсний бичгээ сурах гэж оролдоод, ганцаараа сурахад үнэхээр хэцүү байгааг мэдэрсэн. Үсэг бүр үгийн эхэн, дунд, адагт өөр хэлбэртэй, сурах бичиг нь уйтгартай. Тиймээс Duolingo шиг, өдөрт хэдхэн минутаар тоглоом шиг сурдаг апп хийхээр шийдсэн. Mimzo сурах бичгийн дарааллаар эгшгээс эхэлж, үсэг бүрийг үе болон бодит үг дотор нь заадаг. Алдсан зүйлсээ дахин шалгах «Алдаагаа засах» шалгалт, хариултыг хэлэхгүйгээр зөвлөгөө өгөх «Тусламж» товч, өдрийн цуваа, XP бий. Амь, хүлээх хугацаа байхгүй, учир нь сурахад саад болох ёсгүй. Апп бүрэн үнэгүй, бүртгэлгүй ч ажиллана, нэг удаа нээсний дараа интернэтгүй ч ажиллана. Одоо тестер хайж байна. Туршаад, ойлгомжгүй хэсэг, үгийн бичлэгийн алдаа, эсвэл санал байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Удахгүй гадаад үсэг (П, В, Ф, К, Ц, З) нэмэх төлөвлөгөөтэй. Баярлалаа!
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 23. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.