Хэрэглэгч үйлчилгээний байгууллагуудыг холбосон платформ
Улаанбаатарт хаашаа явах, юу туршихаа хүмүүс ихэвчлэн Instagram, Facebook, найзын санал дээр тулгуурлаж олдог. Гэхдээ мэдээлэл нь тархай, хуучирсан, бодит хэрэглэгчийн сэтгэгдэл цөөн байдаг тул сонирхолтой газар, эвент, кафе, үйлчилгээ зэргийг хурдан бөгөөд итгэлтэй олоход хүндрэлтэй байна.
18–35 насны хотын идэвхтэй хэрэглэгчид, шинэ газар турших дуртай залуус, найзуудтайгаа гарах газар хайдаг хүмүүс, контент үзэж шийдвэр гаргадаг хэрэглэгчид, мөн өөрийн газраа илүү олон хүнд хүргэхийг хүсдэг жижиг бизнесүүд.
LocalSpot нь хэрэглэгчдэд ойр орчмын болон тренд болж буй газруудыг нэг дороос олох боломж олгоно. Хэрэглэгч байршил, ангилал, mood эсвэл хэрэгцээгээрээ хайлт хийж, газрын зураг дээрээс nearby газруудыг харах боломжтой. Мөн community-based feed хэсгээр бусад хүмүүсийн оруулсан зураг, review, short recommendation-уудыг үзэж илүү бодит шийдвэр гаргана. Платформ дээр “Popular this week”, “Nearby”, “Saved places” зэрэг хэсгүүд байна. Хэрэглэгч таалагдсан газраа хадгалах, найзуудтайгаа хуваалцах, очихоосоо өмнө зураг, үнэлгээ, тайлбар, ажиллах цаг, байршил, холбоо барих мэдээллийг шалгах боломжтой. Бизнес эрхлэгч талдаа өөрийн газрын профайлыг үүсгэж, зураг, мэдээлэл, онцлог санал, эвент, урамшууллаа оруулж харагдацаа сайжруулна. Цаашдаа AI суурьтай personalized recommendation, хэрэглэгчийн сонирхолд тохирсон feed, trending analysis, owner insight зэрэг боломжуудыг хөгжүүлэх боломжтой.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“LocalSpot-ийн анхны хувилбарыг туршиж, хэрэглээ болон дизайны талаар санал бодлоо хуваалцах хүмүүсийг хайж байна. Шинэ газар хайхад танд юу хамгийн их дутагддаг, ямар боломж хэрэгтэй санагддаг талаар сонсохыг хүсэж байна.”
Пүрэвсамбуу Бөхбаяр
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Шинэ газар олохын тулд заавал Instagram, Facebook ухах хэрэгтэй гэж үү? Сайн уу? 👋 Улаанбаатарт шинэ кафе, ресторан, сонирхолтой газар хайх үед мэдээлэл нь олон платформд тархсан, зарим нь хуучирсан, заримдаа бодит хэрэглэгчийн туршлагаас илүү сурталчилгаа их харагддаг. Энэ асуудлыг арай өөрөөр шийдэж болох юм шиг санагдаад **LocalSpot** гэдэг платформ хөгжүүлж эхэлсэн. Гол санаа нь энгийн. Хотод байгаа сонирхолтой газруудыг нэг дороос олж, газрын зураг дээр харах, бусдын зураг, сэтгэгдэлтэй танилцах, таалагдсан газраа хадгалах боломжтой байх. Цаашлаад хүмүүс өөрсдийн олж нээсэн газруудыг бусадтай хуваалцдаг, зөвхөн байгууллагын сурталчилгаанаас хамааралгүй community бий болгохыг хүсэж байна. Одоогоор бүтээгдэхүүнийхээ эхний хувилбарыг хөгжүүлж байгаа учраас хэрэглэгчдийн санал надад хамгийн чухал байна. Та шинэ газар хайхдаа хамгийн түрүүнд хаанаас мэдээлэл авдаг вэ? Мөн одоо ашиглаж байгаа платформуудад юу дутагддаг вэ? Санал бодлоо хуваалцвал баяртай байх болно. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.