
Вэбсайтаа өөртөө тохируулан угсраарай
Монголын жижиг бизнес, эмнэлэг, ресторан, хувь хүмүүст вэбсайт хэрэгтэй ч хөгжүүлэгч хөлслөх нь үнэтэй, удаан. Ихэнх нь Facebook хуудсаараа л хязгаарлагдаж, мэдээллээ эмх цэгцтэй танилцуулж, захиалга, хүсэлт хүлээн авах өөрийн сайтгүй байна.
Өөрийн вэбсайттай болохыг хүсдэг ч код бичдэггүй жижиг, дунд бизнес эрхлэгчид: эмнэлэг, ресторан, үйлчилгээний байгууллага, фрилансер, портфолио хэрэгтэй хувь хүмүүс. Мөн олон харилцагчийн сайтыг нэг дороос удирдах агентлагууд.
1. Бүртгүүлээд бэлэн загвар сонгоно: Бизнес, Эмнэлэг, Ресторан, Портфолио эсвэл Хоосон. 2. Блок editor дээр текст, зураг, хэсгүүдээ чирж байрлуулна. Компьютер, таблет, утасны харагдацыг шууд харж засна. Өөрчлөлт автоматаар хадгалагдаж, undo/redo хийх боломжтой. 3. Нэг товчоор нийтэлмэгц сайт таны сонгосон нэр.helpy.mn хаягаар нээгдэнэ. Өөрийн домэйноо (www.company.mn) холбож ч болно. Боломжууд: • Facebook хуудасны постууд сайтын мэдээ хэсэгт автоматаар орж ирнэ. • Холбоо барих маягтаар ирсэн хүсэлтүүд самбарт мессеж болон хадгалагдана. • Хуудас, мэдээ, зургийн санг нэг самбараас удирдана. • Зочлолтын статистик харна. • Нэг бүртгэлээр олон сайт үүсгэж удирдана.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Бизнес, байгууллагынхаа сайтыг Helpy Sites дээр туршаад үзээрэй. Загвар сонгохоос нийтлэх хүртэлх үйл явцын аль хэсэг ойлгомжгүй, удаан байсан, танд ямар блок эсвэл загвар дутуу санагдсан бэ? 77110246 руу залгаж name.helpy.mn нэрээ хэлэхэд л сайт тань ажиллах болно”
Dorjsuren Erdenetsogt
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бид Helpy-ийн баг. Бид олон жил бизнесүүдэд харилцагчийн үйлчилгээний систем нийлүүлж ирсэн. Энэ хугацаанд нэг асуудал байнга давтагддагийг анзаарсан: эмнэлэг, ресторан, жижиг бизнесүүдийн ихэнх нь Facebook хуудсаараа л хязгаарлагддаг. Вэбсайт хийлгэх гэхээр хөгжүүлэгч хөлслөх нь үнэтэй, удаан. Тиймээс бид Helpy Sites-ийг бүтээлээ. Бүртгүүлээд загвар сонгож, блок editor дээр текст, зургаа солиод нэг товч дарахад сайт тань нэр.helpy.mn хаягаар нээгдэнэ. Компьютер, таблет, утасны харагдацыг засах явцдаа шууд харна. Facebook хуудасны постууд сайтын мэдээ хэсэгт автоматаар орж ирдэг тул хоёр газар давхар нийтлэх шаардлагагүй. Холбоо барих маягтаар ирсэн хүсэлтүүд самбарт хадгалагдана. Үнэгүй багцаар эхлэх боломжтой. Өөрийн домэйн холбох, илүү олон сайт үүсгэх шаардлагатай бол Pro, Business багц руу шилжинэ. Бид дөнгөж эхэлж байгаа тул таны санал бидэнд маш чухал. Туршаад үзээд юу таалагдсан, юу дутуу байгааг сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Бүгдийг нь уншиж, хариулах болно. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.