ЕБС сурагчдад АНУ-ийн их сургуулиуд руу өргөдөлөө явуулахад бэлтгэх хэрэгсэл.
Commonapp-г хэрэглэхэд илүү хялбар, олон төрлийн өөр өөр хэрэгсэл ашиглах шаардлагагүй
Ахлах анги болон завсар жил авсан сурагчид
Гадаадын их сургуульд элсэхээр бэлтгэж буй Монгол сурагчдад зориулсан веб хэрэгсэл. Ажиллах зарчим: Сурагч профайлаа бүрдүүлж, сургуулиа сонгон, эсээгээ бичиж, өргөдлийн хугацаа болон бэлтгэлийн явцаа нэг дор хянана. Бүтээгдэхүүний боломж: • Их сургуулийн мэдээлэл, элсэлтийн шаардлагыг харьцуулах. • Эсээ бичих, автоматаар хадгалах, PDF/Word хэлбэрээр татах. • Шалгалтын оноо, сургалтын материалаа нэгтгэх. • Хиймэл оюунаас сургуулийн санал, тохирох байдлын үнэлгээ авах. • Хугацааны мэдэгдэл авах, нийтийн эсээний сан ашиглах. Төслийн боломж: Монгол хэлтэй элсэлтийн мэдээллийн платформ болж өргөжих, тэтгэлгийн сан нэмэх, зөвлөх үйлчилгээ болон сургууль, сургалтын төвүүдтэй хамтран ажиллах. Өргөдлийг автоматаар илгээхгүй, элсэх баталгаа өгөхгүй.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Гадаадын их, дээд сургуульд өргөдөл гаргахаар бэлдэж буй ахлах ангийн сурагчид болон gap year авч буй залуусыг Bichig Studio-г туршиж үзэхийг урьж байна. Ялангуяа personal statement, supplemental essay бичиж буй хүмүүсийн санал хүсэлт бидэнд маш хэрэгтэй байна.”
Munkherdene
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Гадаадын их, дээд сургуульд өргөдөл гаргахаар бэлдэж байгаа хүүхдүүдэд хаанаас эхлэх, юу хийх, ямар дарааллаар бэлдэх нь заримдаа ойлгомжгүй байдаг. Тэгээд л сургалтын төвүүдэд хэдэн сая төгрөг төлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ заавал тийм байх албагүй шүү дээ. Тиймээс энэ бүх процессыг аль болох ойлгомжтой болгож, хэрэгтэй мэдээлэл, чиглүүлэг, эсээ бичих хэрэгслүүдийг нэг дор багтаах санаагаар Bichig Studio-г хийж эхэлсэн. Одоохондоо хөгжүүлэлтийн эхний шатандаа байгаа болохоор дутуу зүйл олон бий. Гэхдээ яг бэлдэж байгаа хүмүүс хэрэглэж үзээд юу нь хэрэгтэй, юу нь дутуу байгааг хэлбэл цааш нь сайжруулаад явах бодолтой байна. https://bichig-studio.lovable.app/
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.