
Оюутнуудын өөрт хэрэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь боломжийн үнээр зарах
Монгол улсын их дээд сургуулиудад оюутнууд.
Зараа тавина хэрэгтэй хүн нь холбогдож авна. Мөн оюутнуудын эвент, хөнгөлөлт зэрэг багтаж байгаа.
The makers are askingLooking for collaborators
“Надад оюутнуудад боломж хөнгөлөлт олгодог байгууллага хэрэгтэй байгаа.”
Baagii Bat erdene
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу? Би Sol1o.me сайтыг яагаад хийж эхэлсэн талаараа бага зэрэг хуваалцъя гэж бодлоо. Энэ намар би 2-р курст орсон юм. Тэгээд 1-р курст хэрэглэж байсан ном, шугам, дэвтэр гээд өөрт хэрэггүй болсон ч бусад оюутнуудад хэрэг болж болох зүйлсээ заръя гэж бодсон. Facebook группүүдэд зар оруулахаар удалгүй бусад постуудын дунд дарагдчихдаг, хэрэгтэй хүндээ хүрч чаддаггүй юм шиг санагдсан. Тэгээд надад хэрэггүй болсон зүйл өөр нэг оюутанд хэрэгтэй байж болно шүү дээ. Яагаад оюутнууд өөрсдийн хэрэгтэй зүйлсээ амархан олж, зарж, солилцож болдог нэг газар байж болохгүй гэж бодсон. Ингээд Sol1o.me сайтыг хийж эхэлсэн. Анх зүгээр л оюутнууд хоорондоо зар тавьдаг сайт хийх санаатай байсан бол одоо клуб, эвент, оюутны хөнгөлөлт болон байгууллагуудын санал, үйлчилгээг нэг дороос олох боломжтой платформ болгохоор хөгжүүлж байна. Одоохондоо төгс болоогүй, засаж сайжруулах зүйлс зөндөө байгаа. Гэхдээ бага багаар хөгжүүлээд явж байна. Та бүхэн орж үзээд санал бодлоо хэлээрэй. Хэрэггүй болсон зүйл байвал оруулаад үзээрэй.
This product launches on Nov 16, 2026. Get notified when voting opens.