
Найзуудтайгаа хамт тохижуулдаг, өөрийн амьдралтай pixel амьтдын ертөнц.

Онлайн орчинд хүмүүс ихэвчлэн зөвхөн мессеж, пост солилцдог. Найзуудтайгаа хамт ямар нэг зүйл бүтээж, түүнийгээ удаан хадгалах энгийн, тайван газар ховор. Ихэнх тоглоом оноо, түвшин, худалдан авалт, өдөр бүр орохыг шаарддаг механикаар хүмүүсийг албаддаг. Бүртгэл үүсгэхгүйгээр хэдхэн секундэд өөрийн гэсэн жижиг дүртэй болж, түүнийгээ бусадтай хуваалцах боломж бараг байхгүй.
Найзуудтайгаа онлайнаар хамт ямар нэг хөөрхөн зүйл бүтээх дуртай 15–35 насны хүмүүс. Pixel art, жижиг indie тоглоом, тайван дижитал орчинд дуртай хэрэглэгчид. Хол амьдардаг найз, анги, баг, гэр бүл зэрэг жижиг бүлгүүд хамтын "гэр"-тэй болж, бие биенийхээ юу хийж байгааг харах сонирхолтой хүмүүс.
1. Pet бүтээх: 30–60 секундэд бие, нүд, чих, аксессуар, өнгөөр өөрийн pixel амьтныг бүтээнэ. Collection-оос бэлэн загвар сонгож эхэлж болно. Бүртгэл шаардахгүй. 2. Хамтын ертөнц: Pet бүр нэг том хамтын зурагт байнгын байртай болно. Ертөнцийг томруулж, жижигрүүлж, Pet бүрийг ID-гаар нь хайж олж болно. 3. My Place: санамсаргүй гурван хүний Pet нийлж нэг жижиг газар бүтээнэ. Газрууд ойролцоо байвал замаар холбогдож, ертөнц аажмаар ургана. 4. Friends World: өөрийн бүлгээ үүсгээд invite link-ээр 2–5 найзаа урина. Бүгд нэг хамтын гэрт өөр өөрийн Pet-тэйгээ амьдарна. 5. Living Home: owner гэрийн theme-ийг сонгоно (Cozy Home, Creative Studio, Garden House). Гишүүн бүр өөрийн буланд нэг decoration тавина. Өдөр, шөнийн гэрэлтүүлэг цагаас хамаарч өөрчлөгдөнө. 6. Daily Life: Pet-дээ Barista, Gardener, Builder зэрэг lifestyle сонгоход тэр өөрийн өдрийн хуваарийн дагуу амьдарна. Буцаж ороход таныг байхгүй үед юу хийснийг харуулна. 7. Edit My Pet: Pet-ийнхээ төрх, нэрийг дараа нь өөрчилж болно. ID, байршил нь хэвээр үлдэнэ. Нэг хүнд нэг Pet. Сэргээх линк эсвэл и-мэйлээр өөр төхөөрөмжөөс нэвтэрнэ. Оноо, түвшин, худалдан авалт байхгүй. Зөвхөн бүтээж, хуваалцаж, сонирхож үзнэ.
The makers are askingLooking for collaborators
“Pixel Pet collection-ийг лицензтэйгээр хамтран гаргах брэнд, уран бүтээлч, esports баг, хөгжмийн уран бүтээлчидтэй хамтрах сонирхолтой байна. Өөрийн дүр, өнгө төрхийг жижиг pixel ертөнцөд оруулах санаа байвал холбогдоорой.”
dlwlsda
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! ONE PIXEL, ONE HUMAN-ийг бүтээж эхэлсэн шалтгаан маань энгийн: онлайнд бид маш их зүйл "үзэж" байгаа ч найзуудтайгаа хамт ямар нэг зүйл "бүтээж", түүнийгээ удаан хадгалах газар ховор санагдсан. Эндээс хүн бүр бүртгэлгүйгээр хэдхэн секундэд өөрийн жижиг pixel амьтныг бүтээж, бүгдийн хамтын нэг ертөнцөд байраа олно. Дараа нь найзуудаа урьж Friends World үүсгэвэл хамтын гэртэй болно. Гэрээ хамтдаа тохижуулж, Pet бүр Barista, Gardener, Builder зэрэг өөрийн гэсэн өдөр тутмын амьдралтай болно. Таныг байхгүй байхад ч Pet тань өдрөө өнгөрөөж, буцаж ороход юу хийснийг харуулна. Хэдэн зарчим баримталсан: • Оноо, түвшин, худалдан авалт, "өдөр бүр ор" гэж шахдаг механик байхгүй. • Хуурамч хэрэглэгч, зохиосон үйлдэл байхгүй. Бүх зүйл бодит хүмүүсийн бодит сонголт. • Нарийн детальтай pixel-art, тайван, энгийн туршлага. Одоо найз нар, анги, баг, гэр бүл зэрэг жижиг бүлгүүдээр туршуулж, хаана нь таалагдаж, хаана нь саад болж байгааг мэдэхийг хүсэж байна. Туршаад үзээрэй. Санал, шүүмж бүхнийг баяртайгаар хүлээж авна!
No comments yet. Start the conversation.