
Найзууд, хамт олонтойгоо Secret Santa зохион байгуулах үнэгүй вэб — бүртгэлгүй

Шинэ жилээр найзууд, хамт олон Secret Santa хийхдээ цаасан дээр нэр бичиж сугалдаг. Хэн хэнийг сугалсныг нууцлах хэцүү, ирээгүй хүнд сугалаа хүргэх, хүн бүрийн хүслийг асуух, төсөв тохирох гэж групп чатаар удаан маргалддаг. Бэлэг өгөх хүн хүлээн авагчаа сайн мэдэхгүй тул хэрэгцээгүй бэлэг сонгох нь элбэг.
Шинэ жилээр бэлэг солилцох найз нөхөд, ангийнхан, гэр бүл болон ажилчдынхаа Secret Santa-г зохион байгуулдаг байгууллагын хүний нөөцийн ажилтнууд, баг ахлагчид.
1. Зохион байгуулагч бүлгийн нэр, төсөв, бэлэг солилцох өдрөө оруулж бүлэг үүсгэнэ. Бүртгэл шаардахгүй. 2. Урилгын линкийг групп чатад илгээнэ. Хүн бүр нэрээ бичиж нэгдээд, өөрийн нууц линк болон линкээ сэргээх PIN авна. 3. Оролцогчид хүслийн жагсаалт, дуртай/дургүй зүйлсээ бичнэ. Санаа хэрэгтэй бол төсөвт тохирсон бэлгийн санал гарна. 4. Зохион байгуулагч нэг товч дарж сугална. Хоёр хүн бие биеэ сугалахгүй, хүсвэл нэг хэлтсийнхэн эсвэл тодорхой хосууд бие биеэ сугалахгүй. 5. Хүн бүр хувийн линкээрээ орж шуудангийн хайрцаг нээн хүлээн авагчаа харна. Зөвхөн өөрийнхийгөө л харна. 6. Нэрээ нууцалсан чатаар хүлээн авагчаасаа асууж, сэжүүр өгнө. 7. Баярын өдөр зохион байгуулагч "Ил болгох" дарахад хэн хэний Санта байсан нь гарна. Олон өдрийн горим: зарим байгууллага хэдэн өдөр дараалан жижиг бэлэг өгдөг. Энэ горимд өдөр бүрийн сэдэв, өдрийн төсөв тохируулж, "Өгсөн" гэж тэмдэглэнэ. Сүүлд нь баярын өдөр "Миний Санта хэн бэ?" гэж таалцаж том бэлгээ солилцоно.
The makers are askingLooking for feedback
“Шинэ жил хүртэл сайжруулсаар байна. Хэрэглэж үзээд юу дутуу, юу ойлгомжгүй байгааг бичээрэй. Ялангуяа байгууллагадаа хэрэглэсэн туршлага, нэмэх хэрэгтэй боломжийн санааг сонсохыг хүсэж байна.”
Enkhjin Naranjargal
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! 🎅 Би Энхжин — Зөвхөн түүнд, Meowie Giftshop, CuteCups брэндүүдийг ажиллуулдаг. Бэлгийн бизнес эрхлэдэг учраас шинэ жилээр Secret Santa зохион байгуулах гэж хүмүүс цаасан сугалаа, групп чатаар хэр зовдгийг жил бүр хардаг. Тиймээс бүртгэлгүй, линкээр л ажилладаг, үнэгүй хэрэгсэл хийхээр шийдсэн. Байгууллагууд хэдэн өдөр дараалан жижиг бэлэг солилцдог гэдгийг мэдээд олон өдрийн горим нэмсэн. Нууц чат, баярын өдрийн "Ил болгох" мөч хоёр хамгийн их таалагдсан гэж хэрэглэгчид хэлж байна. Хэрэглэж үзээд санал, хүсэлтээ энд бичээрэй — шинэ жил хүртэл сайжруулсаар байна. 🎁
This product launches on Nov 23, 2026. Get notified when voting opens.