
Монгол тайлбартай JLPT бэлтгэл: N5–N1 хичээл, 50 жишиг шалгалт

Монголд JLPT-д бэлтгэх материалын ихэнх нь япон, англи хэл дээр байдаг тул суралцагчид давхар орчуулж, цаг алддаг. Сургалтын төв үнэтэй, орон нутагт хүртээмж муу. Жинхэнэ шалгалт шиг цагтай, сонсголтой жишиг шалгалт олдоход хэцүү. NEXUS JLPT нь N5–N1-ийн үг, ханз, дүрэм, сонсгол, 50 жишиг шалгалтыг монгол тайлбар, галигтайгаар нэг аппад багтааж, хаанаас ч боломжийн үнээр бэлтгэх боломж олгоно.
Гурван бүлэг: (1) 12-р сар, 7-р сарын JLPT-д бие даан бэлтгэж буй оюутан, ажилтан, ялангуяа сургалтын төв ойр байхгүй орон нутгийнхан; (2) сургалтын төвд суралцаж буй ч гэртээ давтах, жишиг шалгалт ажиллах хэрэгслээр дутдаг сурагчид; (3) япон хэлний сургалтын төв, сургууль: ангиа удирдах, даалгавар өгөх, сурагчдын ахицыг тайлангаар хянах хэрэгтэй багш нар.
NEXUS JLPT нь JLPT N5–N1-д монгол хэлээр бэлтгэх веб апп. Утсандаа апп шиг суулгаж болно. • Хичээл: үг, ханз, дүрэм, уншлага, сонсгол. Бүгд монгол тайлбар, галигтай. • Ханз: зурлагын дараалал, он/кун уншлага, жишээ үг. • Давталт: мартах гэж буй үг, ханзыг өдөр бүр давтуулна. • Жишиг шалгалт: түвшин бүрт 10, нийт 50. Цагтай, сонсголтой, хэсэг бүрийн оноо, алдаа бүрийн тайлбартай. • Ярих дадлага, япон дуу. • Тоглоом: үе шаттай аялал, тулаан, өдрийн дараалал. • Хэвлэх эрх: ханзны дэвтэр, N5 сурах бичиг (2 боть, 222 хуудас). • Сургалтын төвд: анги, хугацаатай даалгавар, сурагч бүрийн ахицын тайлан, ангийн чансаа. Үнэ: 1 жилийн Pro 66,000₮, нэг удаа төлнө, автомат сунгалт байхгүй. Түвшин бүрийн эхний хэсгийг үнэгүй туршиж болно.
The makers are askingLooking for feedback
“Апп ашиглаад алдаа, ойлгомжгүй тайлбар, дутуу агуулга олбол энд бичээрэй. Мөн япон хэлний сургалтын төвүүдтэй хамтран ангиараа туршиж үзэхийг хүсэж байна.”
Соёл-Эрдэнэ Энхтайван
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! Монголд JLPT-д бэлтгэх материалын ихэнх нь япон, англи хэл дээр байдаг тул суралцагчид давхар орчуулж, жишиг шалгалт хайж цаг алддаг. Тиймээс N5–N1-ийн үг, ханз, дүрэм, уншлага, сонсголыг монгол тайлбар, галигтайгаар нэг аппад багтаасан. Одоо аппад: • түвшин бүрт 10, нийт 50 жишиг шалгалт (цагтай, сонсголтой, дуусмагц оноо, сул тал); • мартах гэж буй үг, ханзыг өдөр бүр давтуулдаг давталт; • ханз зурах, ярих дадлага; • тоглоом шиг үе шаттай аялал, тулаан; • сургалтын төвд анги, даалгавар, сурагчийн ахицын тайлан бий. Түвшин бүрийн эхний хэсгийг үнэгүй туршиж болно: https://nexus-jlpt.mn 12-р сарын 6-ны JLPT ойртож байна. Туршаад санал, шүүмжээ хэлээрэй.
This product launches on Nov 16, 2026. Get notified when voting opens.