
Монгол бичигтэй газрын зураг

OpenStreetMap болон бусад газрын зургийн үйлчилгээ босоо бичгийг дэмждэггүй. Тиймээс газар, байршлын нэрийг монгол бичгээр харуулах, хайх боломжгүй байна. VANLII Maps нь OSM-ийн нээлттэй өгөгдлийг ашиглан газрын зургийг монгол бичгээр, зөв босоо форматаар харуулна.
Монгол бичиг сурч буй сурагч, оюутнууд, монгол бичгээр мэдээлэл бэлтгэдэг төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, дизайнерууд, мөн Өвөр Монголын монгол бичиг хэрэглэгчид.
- OSM өгөгдөл дээр суурилж, газрын нэрийг кирилл болон латин бичгээс монгол бичигт автоматаар хөрвүүлнэ - Шошгыг жинхэнэ босоо чиглэлд, зөв холбоо үсгээр харуулна - Монгол бичиг, кириллээр газар хайна - Кирилл ↔ монгол бичгийн хооронд сэлгэж харна
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Монгол бичгийн газрын зургийг та хаана, юунд ашиглаж болох вэ? Сургалт, дизайн, вэбсайт гэх мэт хэрэгцээгээ хуваалцаарай.”
Naranmandakh Enkhbat
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би VANLII Maps-ийг бүтээгч Наранмандах байна. Монгол бичиг улсын албан бичиг болох сураг байгаа ч бидний өдөр бүр ашигладаг системүүд болон газрын зургууд босоо бичгийг огт дэмждэггүй. OpenStreetMap дээр монгол бичгээр нэр оруулсан ч зөв харагддаггүйг анзаараад энэ төслийг эхлүүлсэн. VANLII Maps нь OSM-ийн нээлттэй өгөгдлийг ашиглан газрын нэрийг монгол бичгээр, жинхэнэ босоо чиглэлд нь харуулдаг. Одоогоор туршилтын шатанд байна. Туршиж үзээд санал бодлоо хуваалцвал их баярлана. Ялангуяа монгол бичгийн хөрвүүлэг дээр алдаа олбол хэлээрэй 🙏. Хэрэв газарзүйн нэршил монгол бичгээр нэммээр байвал OpenstreetMap дээр хаяг үүсгээд шууд оруулах боломжтой эсвэл илүү амар UI хэрэгтэй гэж үзвэл угсраад бэлэн болгож болно, гэвч юун түрүүнд та бүгдийн санаа бодлыг сонсъё.
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.