
Түүхийг цээжлэх биш, мэдэр: эртний тал нутгаар мориор аялж, тоглоод сур

Соёл түүх дээрээ тогтдог. Түүхээ мэдэхгүй үе өсөхийн хэрээр бидний соёл, өв уламжлал мартагдах аюултай. Гэтэл бид түүхээ он, нэр цээжилж сурдаг бөгөөд шалгалт дуусмагц ихэнх нь мартагддаг. Технологийн эрин үед өссөн залуусын анхаарлыг сурах бичиг татаж чаддаггүй. Интернэт дэх мэдээлэл бутархай, ихэнхдээ эх сурвалжгүй, аль нь батлагдсан, аль нь маргаантай нь ялгагдахгүй.
- Технологийн эрин үед өссөн, түүхээ мэдмээр ч ном уншихаас залхдаг залуус - Шалгалт, хичээлдээ бэлдэж буй сурагч, оюутнууд - Хичээлээ амьд, сонирхолтой болгох хэрэгсэл хайж буй багш нар - Хүүхэдтэйгээ хамт түүх, соёлоо нээх эцэг эх - Гадаадад өсч буй Монгол хүүхдүүд болон Монголын түүхийг англиар сонирхогчид
URTUULY түүхийг цээжлэх хичээл биш, мэдрэх аялал болгодог. Алтай Таван Богдын бэлд нэгэн гэр байна. Хаалгыг нь татаж ороход авдар нээгдэж, түүх рүү орох гурван зам гарч ирнэ. Морилох: Монголын нутгийн бодит газар зүй дээр бүтээсэн 10 эриний 3D open world. Түрэгийн хаант улсаас өнөөг хүртэл, эрин бүрийн хүрээ, орд, хотоор мориор давхиж, тэнд болсон түүхийг тэр газар дээр нь уншина. Гэрт нь орж, тухайн үеийн ахуй, соёлыг өөрийн нүдээр харна. Тоглох: Өдөр бүр шинэчлэгддэг daily quiz: хүн бүрт ижил 5 асуулт, үр дүнгээ найзуудтайгаа хуваалцана. Spaced repetition мартах гэж буй зүйлийг тань яг цагт нь давтуулж, мэдлэгийг тань бататгана. Газрын зураг дээрх explore, эриний тамгуудыг цуглуулах өртөөний дэвтэр, найздаа link илгээж уралдах challenge. Атлас: Хүннүгээс өнөөг хүртэлх 19 эрин нэг газрын зураг дээр: хил хязгаар, өртөө зам, он дараалал. Эрин бүрийн судалгааны хуудас, Монголын нууц товчооны 282 бүлгийн товчлол, бүх эх сурвалжийн жагсаалт. Гурван зам нэг л судалгаан дээр суурилсан. Мөр бүр эх сурвалжтай. Эрдэмтэд санал нийлээгүй асуудлыг нэг тал руу нь татахгүй, байгаагаар нь харуулна. Монгол, англи хоёр хэлтэй, утас, компьютер дээр шууд ажиллана.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Туршаад үзээд дараах зүйлс дээр санал хэлж өгөөрэй: түүхийн агуулга, эх сурвалжид алдаа байвал; open world болон тоглоомын мэдрэмж; утсан дээр хэр ажиллаж байгаа; багш нар хичээлдээ хэрхэн ашиглаж болох. Алдаа, санаа байвал сэтгэгдэлд үлдээгээрэй.”
Bekkaze
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу? Намайг Г.Билгүүн (nickname Bekkaze) гэдэг. «Улс үндэстэн соёл дээрээ нэгддэг, харин соёл түүх дээрээ тогтдог.» Гэтэл бидний ихэнх нь түүхээ сургууль дээр он, нэр цээжилж сураад, шалгалт өгөөд л мартдаг. Би түүхийг уншаад мартдаг зүйл биш, мэдэрч санадаг зүйл болгомоор санагдсан. Тэгээд URTUULY хийх санаа хамгийн анх төрсөн. Одоогоор beta шатандаа явж байна. Туршаад санал, шүүмжээ хуваалцаарай. Ялангуяа түүхийн алдаа олбол заавал хэлээрэй, засна шүү =)). Баярлалаа!
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 16. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.