Улаанбаатар хотоор машинаар зугаалах тоглоом
Энэ төсөл нь OpenStreetMap-ын нээлттэй өгөгдлөөр Улаанбаатар хотыг 3D болгож, веб хөтөч дээр шууд тоглож, зугаацах боломж олгоно.
Улаанбаатарын оршин суугчид, хотоо өөр өнцгөөс үзэх хүсэлтэй залуус, ирэх гэж буй болон гадаадын жуулчид, мөн хотын төлөвлөлт, нийтийн тээвэр, газрын зургийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд. Тоглоом сонирхогчид болон хүүхэд залуус ч тоглоомоор дамжуулан хотоо танина.
Веб хөтөч дээр ажилладаг, татаж суулгах шаардлагагүй 3D симулятор. OpenStreetMap-ын барилга, зам, гүүр, гол, төмөр замын өгөгдлийг боловсруулж Three.js ашиглан ~17.8 × 7.6 км талбайг бүхэлд нь бүтээсэн. Тоглогч машин жолоодож хотоор явна: хүргэлтийн даалгавар хийж оноо цуглуулаад дэлгүүрээс шинэ машин (Aqua, Prius, Harrier, Land Cruiser, Lexus LX 570, Cybertruck, нисдэг Tesla гэх мэт) болон өнгө худалдан авч, хурд, хурдатгал, жолоодлогыг сайжруулна. Өдөр шөнө солигдоно; замын хөдөлгөөн, явган хүн, галт тэрэг, гүүрний доогуур урсах Сэлбэ, Дунд гол, Сүхбаатарын талбай, Гандан, Зайсан, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг гол газрууд байна. Удирдлага: W/A/S/D, Space, C камер, H дохио.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Сонирхсон хүн бүхний санал, шүүмж, алдааны мэдээллийг баяртай хүлээн авна. Баярлалаа!”
Saruul
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Улаанбаатарыг хөтөч дээр шууд тоглож, тэнүүчилдэг 3D симулятор бүтээж байна. OpenStreetMap-ын нээлттэй өгөгдлөөс хотын барилга, зам, гүүр, гол, төмөр замыг боловсруулж, бүтнээр нь харуулдаг.
За бараг л гэртээ ирчихлээ шүүүүүүү, супер найс байнаа!