Таны зураг, үгээр хэвлэсэн сонинд ороосон цэцгийн баглааг онлайнаар захиал
Цэцгийн баглаа хаана ч ижилхэн харагддаг. Хайртай хүндээ илүү хувийн, дурсамжтай бэлэг өгөхийг хүссэн ч өөрийн зураг, үгтэй зүйл хийлгэхийн тулд дизайнер, хэвлэх газар, цэцгийн дэлгүүр гээд олон газар явах хэрэгтэй болдог.
Хайртай хүн, ээж, найз нөхөддөө төрсөн өдөр, ой, баяраар өөрийн үг, хамтын зурагтай онцгой бэлэг өгөхийг хүсдэг хүмүүс.
Сонин баглаа бол таны бичсэн үг, оруулсан зургаар "сонин" хэвлэж, түүгээрээ цэцгийн баглааг ороодог бэлэг. Яаж ажилладаг вэ: 1. Сайт дээр зургаа оруулж, хэлэх үгээ бичнэ. 2. QPay эсвэл дансаар төлбөрөө төлнө. 3. Бид таны үг, зургаар сонины нүүр шиг загвар гаргаж A3 цаасан дээр хэвлэнэ. 4. Хэвлэсэн сониноор цэцгийн баглааг ороож, хүлээн авагч руу хүргэнэ. Хүргэлтийн төлбөр дэлгүүрээс хаяг хүртэлх зайгаар бодогдоно. Захиалга бүр имэйлээр шууд мэдэгддэг тул гараар бүртгэх шаардлагагүй. Зөвхөн түүнд брэндийн цэцгийн дэлгүүрт ашиглаж буй бодит бүтээгдэхүүн. Netlify, Netlify Functions, QPay дээр, Claude-ийн тусламжтайгаар бүтээсэн.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Захиалах явц ойлгомжтой юу, ямар алхам дээр саатаж байгааг сонсмоор байна. Утаснаас туршаад саналаа бичээрэй.”
Enkhjin Naranjargal
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! 💐 Би Зөвхөн түүнд, Meowie Giftshop, CuteCups брэндүүдийг ажиллуулдаг Энхжин. Цэцгийн дэлгүүр дээрээ хүмүүсийн зураг, үгийг сонин болгон хэвлэж баглааг ороодог байсан ч захиалга бүрийг чатаар зураг солилцож, гараар бүртгэх нь удаан байсан. Тиймээс захиалга, төлбөр, хүргэлтийн тооцоог нэг дор автоматжуулсан жижиг сайт хийлээ. Санал, хүсэлт байвал энд бичээрэй!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.