
Гоо сайхны салон, шүдний эмнэлгийн нэгдсэн цаг захиалгын платформ.

Хэрэглэгчийн хувьд: Гоо сайхны салон, шүдний эмнэлгүүдийн үйлчилгээ, үнэ, сул цагийг нэг дор харьцуулах боломж хязгаарлагдмал. Олон газартай утас, чатаар холбогдож цаг захиалах нь цаг их шаарддаг. Үйлчилгээ үзүүлэгчийн хувьд: Захиалга, цагийн хуваарь, үйлчлүүлэгчдийн мэдээллийг удирдахад хүндрэлтэй. Захиалгын давхардал, цуцлалт болон ашиглагдаагүй сул цагууд нь цаг, орлогын алдагдал үүсгэдэг.
Хэрэглэгчид: Гоо сайхан, шүдний эмнэлгийн үйлчилгээний мэдээллийг харьцуулж, цаг захиалах хүсэлтэй хүн бүрд. Үйлчилгээ үзүүлэгчид: Гоо сайхны салон, хувиараа үйлчилгээ үзүүлдэг артистууд болон шүдний эмнэлгүүдэд.
SeeMe нь гоо сайхны салон, хувийн артистууд болон шүдний эмнэлгүүдийг хэрэглэгчидтэй холбосон ухаалаг цаг захиалгын нэгдсэн платформ юм. Үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн үйлчилгээ, үнэ, байршил, ажлын цаг, артистуудын туршлага болон хийсэн ажлын жишээг платформд байршуулна. Хэрэглэгч эдгээр мэдээллийг нэг дороос харьцуулж, өөрт тохирох үйлчилгээ үзүүлэгчийг сонгон, сул цагт нь хэдхэн алхмаар захиалга өгч, QPay-ээр урьдчилгаа төлбөрөө төлөн баталгаажуулна. Үйлчилгээ үзүүлэгчид SeeMe-ийн нэгдсэн удирдлага, дүн шинжилгээний системээр захиалга, ажлын хуваарь, үйлчлүүлэгчдийн мэдээллээ удирдаж, үйлчилгээний статистик болон захиалгын түүхээ хянах боломжтой.
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“Үйлчлүүлэгч бүрд мэдээлэл хүргэдэг цагаа ажилдаа зарцуулж, сул цагуудыг захиалгатай болгож өөрийн бизнесээ дараагийн түвшинд сайжруулах хүсэлтэй артист, гоо сайхны салон, шүдний эмнэлэгүүдийг SeeMe-д нэгдэхийг урьж байна.”
MeTech studio
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу? Бид MeTech Studio буюу стартап компани. Манай хамт олон дотоодын болон гадаадын зах зээлд маш олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн өөрсдийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба SeeMe нь бидний хамгийн эхний бүтээгдэхүүн юм. SeeMe аппыг хөгжүүлж, зах зээлд гаргасан зорилго нь Монголын технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч гоо сайхны салбарт технологийн боломжууд бүрэн нэвтрээгүй байгааг бид анзаарч, энэ салбарыг технологийн хамтын ажиллагаагаар дараагийн түвшинд хүргэх гүүр болох зорилготой. Өдөр бүр маш олон тооны хүмүүс гоо сайхны салбарт үйлчилгээ авдаг ба уламжлалт буюу утасдаж эсвэл чатаар захиалга өгдөг. Энэ арга барил байгууллага болон хэрэглэгч талдаа бага зэрэг хүндрэлтэй арга барил юм. Яг үнэндээ бид гэрийнхээ хажуу талын салоны мэдээллийг мэдэлгүй, өөрөөсөө хол байршилд сэтгэл дундуур үйлчилгээ авах үе ч байдаг. Тиймээс жижигхэн мөртлөө байнга давтагддаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, гоо сайхны салбарыг нэг платформд нэгтгэхийн тулд SeeMe-г хөгжүүлсэн. Үйлчлүүлэгчид хялбар, хурдан аргаар цагаа захиалж, үйлчилгээ үзүүлэгчид гар ажиллагаатай бүртгэлээс бодит мэдээлэлд суурилсан дүн шинжилгээнд шилжиж, үйлчилгээний чанар, үйл ажиллагаагаа сайжруулан бизнесээ дараагийн түвшинд хүргэхэд нь хамтрахыг зорьж байна. Бид 2025 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн ба өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага, өөрсдийн алдаа дутагдал дээр үндэслэн боломжийг тодорхойлж, одоогоор дараагийн шатны хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн байна.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.