
Цахим урилгын төгс шийдэл

Монголд хурим, төрсөн өдөр, үсний найр, компанийн арга хэмжээний урилга одоо ч цаасаар эсвэл Facebook, Messenger-ээр зураг хэлбэрээр тараагддаг. Цаасан урилга үнэтэй, удаан, зочдод хүргэхэд төвөгтэй. Зурган урилгад байршил, зам заавар, ирцийн бүртгэл байхгүй тул зохион байгуулагч хэн ирэхийг утсаар лавлаж, зочдынхоо тоог чатаар цуглуулдаг асуудлыг нэг дор, маш энгийн гоёмсог байдлаар шийдсэн.
Хурим, төрсөн өдөр, хүүхдийн үсний найр зохион байгуулж буй гэр бүлүүд мөн компанийн арга хэмжээ, семинар зохион байгуулдаг байгууллагуудад зориулсан.
invite.mn нь вэб урилга үүсгэж, холбоосоор хуваалцах үйлчилгээ. Хэрэглэгч Google эсвэл имэйлээр бүртгүүлж, зориулалтаа (хурим / төрсөн өдөр / бизнес / бусад эвент) сонгоод, 100 гаруй дизайнаас өөрт тохирсон нэгийг авч урилгаа утаснаасаа 5~10 минутын дотор бэлэн болгоод зочиддоо шууд илгээх боломжтой. Урилга нь дараах хэсгүүдээс бүрдэнэ: нүүр зураг, урилгын үг, баатруудын танилцуулга, тоолуур, байршил ба газрын зураг, зургийн цомог, видео, хөгжим, нээлтийн видео, "Бидний түүх" цаг хугацааны шугам, хөтөлбөр, ирцийн бүртгэл, төгсгөлийн үг. Хэсгүүдийг өөртөө тохируулан идэвхжүүлж мөн харагдахгүй болгох боломжтой. Зочид урилгын холбоосоор апп татахгүйгээр нээж, ирцээ өгөхийн зэрэгцээ мэндчилгээ болон дурсамж зургаа илгээж болно. Нэг утасны дугаарт нэг хариулт тул давхардахгүй. Зохион байгуулагч өөрийн хуудаснаас ирцийн жагсаалт, нийт тоог харах боломжтой. "Агшин" (Moments): арга хэмжээний өдөр зочид өөрсдийн авсан зургуудыг тусгай хуудсаар дамжуулан илгээн байршуулж, зохион байгуулагч бүгдийг нэг дор ZIP-ээр татах боломжтой бөгөөд 12 сарын турш хадгалагдана.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Ойрын өдрүүдэд хурим, төрсөн өдөр, үсний найр, компанийн арга хэмжээ зохион байгуулах гэж буй хүмүүсийг хайж байна. invite.mn дээр урилгаа үнэгүй хийгээд зочиддоо хуваалцаж үзээрэй. Эхний хэрэглэгчдэд Premium-ийг хямдруулсан код өгч байгаа, та бидэнд бодит хэрэглэсэн туршлагаасаа зөвлөгөө өгөөрэй.”
Chinzoe
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бид invite.mn-ийг бүтээж эхэлсэн шалтгаан нь энгийн: Монголд хурим, найрын урилга одоо ч цаасаар эсвэл Messenger-ээр нэг зураг хэлбэрээр явдаг. Зураг урилгад байршил, зам заавар, ирцийн бүртгэл байдаггүй тул зохион байгуулагч хэн ирэхийг нэг бүрчлэн утсаар асууж, найрын дараа зочдынхоо зургийг чатаар гуйж цуглуулдаг. Үүнийг нэг холбоосоор, гоёмсог байдлаар шийдэж болно гэж бодсон. invite.mn юу хийдэг вэ? • Зориулалтаа сонгоод 100 гаруй дизайнаас нэгийг авч, утаснаасаа 10 минутад урилгаа бэлэн болгоно • Нүүр зураг, урилгын үг, тоолуур, байршил ба газрын зураг, зургийн цомог, видео, хөгжим, "Бидний түүх" зэрэг хэсгүүдийг асааж унтрааж, чирж эрэмбэлнэ • Зочид апп татахгүй, холбоосоор нээж ирцээ (том хүн / хүүхдийн тоо) болон мэндчилгээгээ илгээнэ • "Агшин": найрын өдөр зочид зургаа байршуулж, та бүгдийг нэг дор ZIP-ээр татна • Үнэгүй эхэлж, хүсвэл Premium-ийг QPay-ээр нэг удаа төлөөд 12 сар ашиглана Одоо бидэнд юу хэрэгтэй вэ? Анхны бодит хэрэглэгчид. Ойрын саруудад найр, арга хэмжээ төлөвлөж байгаа бол урилгаа invite.mn дээр хийж үзээд, юу таалагдсан, юу хэрэггүй, юу дутуу байгааг хэлээрэй. Сэтгэгдэл бүрийг уншиж, хариулна. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.