
Word, Excel, PowerPoint файлуудаа нэг табаас удирдаарай.

Word, Excel, PowerPoint дээр олон файл зэрэг нээж ажиллах үед файлаас файл хооронд шилжих шаардлага гардаг. Энэ үед Alt+Tab эсвэл mouse-аараа файлууд руугаа шилжих гэж тодорхой хугацаа зарцуулдаг. Өдөрт олон давтагддаг энэ үйлдэл багагүй цаг авч, ажлын бүтээмж бууруулах үе бий.
Word, Excel, PowerPoint дээр өдөр тутам ажилладаг оффисын ажилтан, менежер, нягтлан бодогч, судлаач, оюутан, багш болон нэг дор олон баримт бичиг нээж ажилладаг Mac, Windows хэрэглэгчид.
DocTabs нь Microsoft Word, Excel, PowerPoint дээр нээсэн бүх файлыг нэг мөрөнд таб хэлбэрээр харуулдаг жижиг програм. Файл бүр өөрийн нэртэй табтай байна. Хэрэгтэй файлынхаа таб дээр дарахад тухайн цонх шууд урд гарч ирнэ. Ингэснээр Alt+Tab хослолоор олон цонхны хооронд ээлжлэн шилжих шаардлагагүй. Гол боломжууд: - Word, Excel, PowerPoint-ийн бүх нээлттэй файлыг нэг дор харах. - Таб дээр нэг дараад хэрэгтэй файл руугаа шилжих. - Нээлттэй файлуудыг нэрээр нь харах, ижил нэртэй файлуудын хадгалсан хавтсыг ялгах. - Табуудын дарааллыг чирж өөрчлөх, хэрэггүй файлаа хаах. - Файлын табаас Finder эсвэл File Explorer дээр хадгалсан байршлыг нь нээх. - Зөвхөн нэг Office програмын файлуудыг харах эсвэл бүгдийг нэг дор харуулах. - Табын мөрийг дэлгэцийн хүссэн хэсэгт байрлуулах, хэмжээг өөрчлөх, түр хураах. - Шаардлагатай үед табын мөрийг бусад програм дээр ч харагдахаар тогтоох. DocTabs нь Mac болон Windows дээр ажиллана. Үнэ төлбөргүй. Хэрэглэгчийн файл доторх агуулгыг унших, өөрчлөх, сервер рүү илгээхгүй.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Хүсэлт байхгүй.”
Munkh-Erdene Purevsuren
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! 👋 DocTabs бол миний хийсэн жижигхэн бүтээгдэхүүн. Microsoft Word, Excel, PowerPoint дээр олон файл зэрэг нээж ажиллах үед цонх хооронд шилжих, хэрэгтэй файлаа хайх шаардлага байнга гардаг. Энэ асуудлыг арай хялбар болгох санаанаас DocTabs эхэлсэн юм. Нээсэн бүх Office файлыг нэг табын мөрөнд харуулж, нэг даралтаар хооронд нь шилжих боломжтой. Өдөр тутмын ажлын жижигхэн ч гэсэн хэрэгтэй туслах болно гэж найдаж байна. Үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Туршиж үзээд санал бодлоо хуваалцаарай. Бүх төрлийн санал хүсэлтийг дуртайяа хүлээж авна. Баярлалаа!
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.