
World Class AI Health Assistant

Эрүүл мэндийн зөвөлгөө үйлчилгээ, эмч мэргэжилтэний хүртээмж хүн бүрт тэгш бус байна. Тиймээс Acara AI хүн бүрийн гарт дэлхийн хэмжээний эрүүл мэндийн мэргэжилтэнг ойртуулахаар зорьж байна.
Нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих үндсэн зорилгын хүрээнд өдөр тутмын дадлаа ойлгож, хооллолт, хөдөлгөөн, нойроо тогтмол хянахыг хүссэн хүмүүст зориулсан. Acara Plate бол монгол хөгжүүлэгчийн дэлхийн зах зээлд зориулж бүтээж буй AI Health бүтээгдэхүүн. Байгууллагад зориулсан хувилбарын эхний зорилтот хэрэглэгчид нь хоол зүйчид болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид.
Acara Plate-д хооллолт, хөдөлгөөн, нойрны тэмдэглэлээ нэг дор хөтөлнө. Apple Health-тэй холбож дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн үзүүлэлтээ харж, өөрийн хувийн AI health Coach тай болно. Snap to Track нь хоолны зургаас илчлэг, шим тэжээлийг ойролцоогоор тооцож, тэмдэглэхэд тусалдаг. Мөн "world class" түвшиний 200+ health skill ийг суулгаж тохируулахаар ажиллаж байна. Acara Plate анхны төлбөртэй харилцагчуудаа Stripe-ээр хүлээн авсан. Амжилттай төлбөрүүдийн жишээг хавсаргав. Дараагийн зорилго бол хоол зүйчид болон эрүүл мэндийн байгууллагууд үйлчлүүлэгчидтэйгээ холбогдох AI Health платформ (B2B) хөгжүүлэх юм.
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“Acara App нь World Class AI Health Assistant болох төлөвлөөтэй ба эхний 30 үйлчлүүлэгчээ аль хэдийн дэлхийн зах зээл дээрээс органик хайлтаар дамжуулан олсон. Тиймээс стратегийн хөрөнгө оруулагч хайж байна”
Tuvshinjargal Byambajav
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байна уу, намайг Түвшинжаргал гэдэг, програм хангамжийн хөгжүүлэгч. Дэлхийн нийтээр эрүүл мэндийн үйлчилгээ, зөвөлгөө авах байдал тэгш бус байдаг. Энэ төслөөрөө дамжуулан "World Class AI Health assistant" ийг таны гарт хүргэхээр зорьж байгаа билээ. Энэхүү төсөл хэд хэдэн үе шаттай байх байх, хамгийн эхэлж орж байгаа чиглэл нь хүмүүсийн эрүүл хоололт хооллолт, хөдөлгөөн, нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, өдөр тутмын дадлаа ойлгоход туслах AI Health бүтээгдэхүүн бүтээж байна. Acara Plate-ийг анхнаас нь дэлхийн зах зээлд зориулж хөгжүүлсэн. Одоо Acara AI шууд ашиглаж болно. Цаашид хоол зүйчид, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид үйлчлүүлэгчдээ дэмжихэд ашиглах AI Health платформ хөгжүүлэхээр зорьж байна. Та өдөр тутмын дадлаа хянахдаа юун дээр хамгийн их цаг алддаг вэ? Acara Plate-ийг туршаад хэлээрэй. Саналыг тань уншаад, гарсан асуултуудад энд хариулна.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 30. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.