
AI ашиглан бүх төрлийн гэрээ, баримт, хуулийн комплаенсын нийцлийг үнэлэх систем
Байгууллагууд гэрээ, дүрэм журам, дотоод баримт бичгээ хууль, стандартын шаардлагатай гараар тулган шалгахад шаардлагатай баримт бичиг цуглуулах, тулгах, хай зэрэгт их хэмжээний цаг зарцуулдаг. Энэ нь удаан, өртөгтэй бөгөөд зөрчил, цоорхойг орхигдуулах эрсдэлтэйгээс гадна тухайн зөрчил, асуудлаас үүдэж их хэмжээний торгууль, алдангид орох, цаашлаад тусгай зөвшөөрлөө алдах зэрэг олон үр дагавартай
Комплаенс, эрсдэл, хууль эрх зүй, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд. ISO, ESG, GDPR зэрэг стандарт мөрдөж, аудитад бэлтгэж буй бүх төрлийн компани, төрийн болон санхүүгийн байгууллагууд, хувь хүн шууд ашиглах боломжтой
Хэрэглэгч гэрээ, журам, дүрэм, дотоод баримт бичгээ байршуулж, хэрэгжүүлэх хууль, стандартаа сонгоно. AI нь баримт бичгийн агуулгыг шаардлага тус бүртэй харьцуулж, нийцлийн түвшнийг үнэлнэ. Систем нь: 1. legal.mn болон shuukh.mn-тэй холбогдсон. Монгол улсад хүчин төгөлдөр буй бүх хуулийн заалт, шүүхийн практикт үндэслэсэн шийдвэрүүдийг ашиглаж шинжилгээ хийж, зөвлөмж өгнө. 2. 20 гаруй төрлийн advanced AI комплаенс агентуудыг нэг платформ дээр ажиллана. 3. Өөрийн байгуулж буй гэрээнд ямар нэг далд заалт, өөрт мэдэгдэлгүй хариуцлага, алданги, торгуульд оруулах заалт, эрсдэл бүхий зохицуулалт туссан эсэхийг шинжилнэ 4. Баримт бичгийн хийдэл, зөрчилдөөнийг илрүүлж, автоматаар засна. Хуулийн вакуум, дутагдал, давхардлыг тодорхойлно. 5. Хүний эрх, шүгэл үлээгчийн эрх, соёлын мэдрэг байдлын (ESG) шинжилгээ хийх боломжтой. 6. Далд зөрчил, ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөрчлийг илрүүлнэ. 7. Зохицуулалтын чанарын шинжилгээ (ISO 37301, аудитын тайлан) болон салбарын нөлөөллийн шинжилгээ (PESTLE). 8. ISO, ESG, GDPR, MAS TRM, EU AI Act зэрэг олон стандартыг дэмжинэ.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Та манай системийг туршиж, хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэх, мөн нэмэлтээр хөгжүүлэх шаардлагатай шинэ боломжуудын талаарх үнэтэй санал хүсэлтээ бидэнтэй хуваалцаарай”
Namuunzaya M
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Банк, банк бус санхүүгийн байгууллага, худалдаа, үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарын аж ахуйн нэгжүүд төдийгүй гэрээ, баримт бичиг боловсруулж буй хувь хүмүүст хууль, эрх зүйн нийцлийг (комплаенс) хангах шаардлага өндөр байдаг. Үүнийг уламжлалт аргаар хянахад ихээхэн цаг хугацаа зарцуулахаас гадна өчүүхэн алдаа, хийдэл гаргахад л торгууль, алданги хүлээх, улмаар тусгай зөвшөөрлөө цуцлуулах хүртэл өндөр эрсдэлтэй. Тэгвэл та манай системийг ашиглан бүх төрлийн гэрээ (зээлийн, хөдөлмөрийн, ажил гүйцэтгэх гэх мэт), байгууллагын дотоод журам, албан бичиг баримтаа хиймэл оюун ухааны (AI) тусламжтайгаар хянуулж, хууль зүйн хийдэл, зөрчил байгаа эсэхийг шуурхай илрүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 23. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.