Гэрээ, нэхэмжлэх, төлбөр, түрээслэгч, зар сурталчилгааг нэг дор удирдах систем

Монголд түрээслүүлэгчид гэрээгээ цаасаар, нэхэмжлэхээ Excel-ээр, төлбөрөө банкны хуулгаас гараар тулгаж, түрээслэгч хайхдаа Facebook групп ашигладаг. Мэдээлэл тарамдсанаас гэрээний нөхцөл өөрчлөгдөхөд алдаа гарч, төлбөр хоцорсныг цаг алдаж мэддэг, түрээслэгчийн түүх хадгалагддаггүй. Нэг ажилтан явахад бүх мэдээлэл хамт алга болдог.
Оффисын төв, худалдааны болон үйлдвэрийн талбай түрээслүүлдэг компаниуд, барилгын менежментийн байгууллагууд, орон сууц болон богино хугацаагаар байр түрээслүүлдэг хувь хүмүүс, арга хэмжээний танхим, амралт, сургалтын орон зай эзэмшигчид. Ажлын, амралтын, арга хэмжээний, амьдрах гэсэн 4 төрлийн орон зайг хамарна. Хувь хүн үнэгүй багцаар эхэлж, байгууллага өсөхийн хэрээр өргөжүүлэх боломжтой.
Түрээслүүлэгч барилга, давхар, өрөө, талбайгаа бүртгээд 4space.mn зах зээл дээр зар байршуулна. Сонирхсон хүн чатаар шууд холбогдож, хүсэлт нь CRM-д бүртгэгдэнэ. Гэрээ: Ноорогоос дуусгавар болох хүртэлх бүх үе шатыг систем хянана. Нөхцөлийн өөрчлөлт бүр огноотойгоор хадгалагдаж, түүх нь бүрэн харагдана. Хүлээлгэн өгөх, хүлээн авах акт гэрээтэй холбогдоно. Нэхэмжлэх: Сар бүрийн 1-нд автоматаар үүснэ. Эхний бүтэн бус сарыг хоногоор тооцож, сар, улирал, хагас жил, жилээр урьдчилан төлөхөд хөнгөлөлт тооцно. Үнийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн автоматаар тусна. Төлбөр: Банкны дансны гүйлгээг автоматаар татаж, нэхэмжлэхтэй тулгана. Хэн хэдийг төлсөн, хэн хоцорсныг шууд харна. Түрээслэгч: Харилцагчийн түүх, давтан түрээслэгч, тэмдэглэлийг нэг дор хадгална. Түрээслэгч байгууллага ажилтнуудаа бүртгэж, хүний нөөцийн мэдээллээ удирдах боломжтой. Үнэгүй багц: Хөрөнгө, өрөө бүртгэх, харилцагчийн түүх, чат, гар утаснаас зураг оруулж зар нийтлэх. Нэмэлт боломжууд ажилтны тоогоор бус, талбайн м²-ээр үнэлэгдэнэ.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Оффис, худалдааны талбай, орон сууц түрээслүүлдэг байгууллага, хувь хүмүүсийг 4space-ийг туршиж үзэхийг урьж байна. Үнэгүй багцаар хөрөнгөө бүртгэж, зар нийтлэх, харилцагчаа хөтлөх боломжтой. Гэрээ, нэхэмжлэх, төлбөрөө Excel, цаасаар хөтөлдөг бол холбогдоорой. Таны санал хөгжүүлэлтэд шууд тусна.”
Bilgutei Erdenebayar
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бид үүнийг бүтээж эхэлсэн шалтгаан нь оффисын барилга удирдахад тохирох систем олдоогүйд байсан юм. Гэрээгээ цаасаар, нэхэмжлэхээ Excel-ээр хөтөлж, банкны хуулгаас төлбөрөө гараар тулгадаг байсан. Гадаадын програмууд Монголын гэрээний практик, банкны онцлогт нийцдэггүй, дотоодынх нь зөвхөн зар байршуулахаар хязгаарлагддаг. Тиймээс өөрсдөө бүтээж, бодит барилга дээр ашиглаж туршсан. Одоо бусад түрээслүүлэгчдэд нээлттэй болгож байна.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.