
Монголчуудад зориулсан AI англи хэлний ярианы багш

Монголд олон хүн англи хэлний дүрэм, үг сурсан ч ярихаас айдаг. Алдаа гаргаж, бусдад шүүмжлүүлэхээс эмээдэг тул чөлөөтэй ярих дадлага хийх орчин бараг байдаггүй. Хувийн багш, ярианы клуб үнэтэй, цаг заваар хязгаарлагдмал.
Ярианы чадвараа сайжруулахыг хүссэн оюутан, залуус, ажил дээрээ англиар харилцах шаардлагатай ажилтнууд, гадаадад сурах, ажиллахаар бэлдэж буй Монгол хүмүүс.
Nuva AI бол Монгол хэрэглэгчдэд зориулсан AI ярианы багш. Апп-аа нээгээд AI багштай шууд дуу хоолойгоор англиар ярилцана — хэн ч шүүмжлэхгүй, хэдэн ч удаа алдаж болно. Эхлээд түвшин тогтоох яриа хийж, Fluency, Grammar, Pronunciation, Confidence, Vocabulary гэсэн 5 үзүүлэлтээр өөрийн түвшингээ харна. Дараа нь өдөр тутмын сэдвүүдээр бодит цагийн яриа хийж, дуудлага болон дүрмийн алдаагаа засуулна. Өдөр бүр бага багаар дадлага хийж, ахицаа хянах боломжтой. Бодит цагийн ярианы систем (speech-to-text, LLM, text-to-speech)-ийг өөрсдөө тэгээс нь бүтээсэн. Эхний 6 сардаа 50,000 хэрэглэгчтэй болсон. App Store болон Google Play дээр байгаа.
The makers are askingLooking for feedback
“AI багштай ярих туршлага хэр байгалийн санагдаж байна? Англиар чөлөөтэй ярихад тань ямар нэмэлт боломж, функц хэрэгтэй байна вэ? Санал, хүсэлтээ доор бичээрэй.”
Sumiya Ganbaatar
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Сайн уу! Намайг Сумъяабазар гэдэг. Би сүүлийн 7 жил АНУ-д сурч, ажиллаж, амьдарсан бөгөөд сүүлийн нэг жил Nuva AI аппыг хөгжүүлж байна. Анх АНУ-д нэгдүгээр курсын оюутан болж очоод нэг зүйлийг анзаарсан юм. Олон улсын оюутнууд үгээ буруу сонгож, дүрмийн алдаа гаргасан ч огт санаа зоволгүй ярьсаар л байдаг байв. Хэдхэн сарын дараа тэдний яриа гайхмаар сайжирсан. Тэд бусдаас илүү дүрэм мэддэгтээ биш, алдахаас айдаггүйдээ л хурдан сурч байжээ. Харин бидний олонх англиар кино үзээд ойлгодог, дүрмээ мэддэг хэрнээ өөрөө ярихдаа буруу хэлчих вий гэж эмээдэг. Төгс өгүүлбэр бодож олох гэсээр ярих боломжоо алддаг. Тэр үед би нэг зүйлийг ойлгосон: Өдөр бүр алдаатай ч хамаагүй ярьж байж л өөртөө итгэлтэйгээр ярьдаг болдог. Энэ бодлоос Nuva AI-ийн санаа төрсөн. Хүн бүрт англиар ярилцах гадаад найз, хувийн багш байхгүй. Тиймээс хүссэн үедээ, хэдэн ч удаа алдаж болох, шүүмжлэхийн оронд алдааг нь засдаг AI багш бүтээхээр зорьсон. Яг хүнтэй ярьж байгаа мэт бодит цагт харилцдаг болгохын тулд дуу таних, хиймэл оюун, дуу хоолой үүсгэх технологиудыг нэгтгэн ярианы системээ хөгжүүлсэн. Nuva зах зээлд гарснаасаа хойш эхний 6 сард 50,000 хэрэглэгчтэй болжээ. Nuva AI - Speak English. Fearlessly.
No comments yet. Start the conversation.