
Талбайн теннисний платформ
Монголын теннисний тэмцээн, тамирчдын бүртгэл, оноо, чансаа болон тоглолтын мэдээлэл нэгдсэн цахим системгүйгээс зохион байгуулагчид гар ажиллагаа ихтэй, тамирчид мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Тэмцээний бүртгэл, сугалаа, хуваарь, оноо, үр дүнг олон сувгаар тараадаг нь мэдээллийн хүртээмж, ил тод байдал, үйл ажиллагааны үр ашгийг бууруулж байна.
Теннис сонирхогчид, мэргэжлийн болон сонирхогч тамирчид, өсвөр үеийн тамирчид, теннисний клуб, холбоо, тэмцээн зохион байгуулагчид, дасгалжуулагчид, шүүгчид болон теннисний спортын үйл ажиллагааг сонирхон дагадаг олон нийт.
Match Point нь теннисний спортын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн веб болон гар утасны төхөөрөмжид нийцсэн цахим платформ юм. Хэрэглэгч өөрийн тамирчны профайл үүсгэж, нас, хүйс, ур чадварын түвшнээр ангилагдсан тэмцээнүүдэд цахимаар бүртгүүлнэ. Тэмцээн зохион байгуулагч бүртгэлийг баталгаажуулж, оролцогчдын мэдээлэлд үндэслэн сугалаа, хэсгийн тоглолт болон хасагдах шатны хүснэгт, тоглолтын хуваарийг үүсгэнэ. Тоглолтын оноог шүүгч болон эрх бүхий хэрэглэгч бодит цаг хугацаанд бүртгэж, бусад хэрэглэгчид Live Score хэлбэрээр шууд харах боломжтой. Мөн тоглолтыг видео хэлбэрээр шууд дамжуулах, тэмцээний үр дүн, тамирчдын статистик, амжилт, чансааг хянах боломжийг бүрдүүлнэ. Платформ нь тамирчид хоорондоо танилцах, тоглолт зохион байгуулах, тэмцээнд оролцох, мэдээлэл солилцох нийгэмлэгийн орчныг бүрдүүлнэ. Цаашид үндэсний болон олон улсын чансааны систем, төлбөрийн интеграц, клубийн үйлчилгээг өргөжүүлэх боломжтой.
The makers are askingLooking for feedback
“Санал хүсэлтээ харамгүй өгөөрэй”
Sodgerel U
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Хором бүрд хамтдаа
Сайн уу, Содгэрэл ээ. Сонирхолтой платформ байна. Энийг өөр спортууд руу хувиргах боломжтой юу? Дараагийн төлөвлөгөө юу байна? Падел, скуаш, пиклбол гээд цаашаа өргөжвөл гоё юм байна даа тэ?
Сайн уу? Баярлалаа Оноо тоолдог, бөмбөгтэй бүх спорт дээр оруулах боломжтойгоор хийж байгаа одоогоор теннис, софт теннис, ширээний теннис, пиклбол дээрх дүрэм, тохиргоонууд орчихсон байгаа
Танайхан гоё сонирхолтой веб хийжээ. Иймэрхүү юм гаргахыг бодож байсан юм. Төрөл ангиллын нэмээд, Апп зураг нэмэлтээр авдаг болчихвол зүгээр санагдлаа.
Теннис сонирхоод ig/fb-с талбай хайж нэлээн явсан, энд бүх юм нь бэлэн байнаштээ 🥳 Keep up the good work 🔥🔥🔥
Баярлалаа