Хэрэглэгч үйлчилгээний байгууллагуудыг холбосон платформ
Улаанбаатарт хаашаа явах, юу туршихаа хүмүүс ихэвчлэн Instagram, Facebook, найзын санал дээр тулгуурлаж олдог. Гэхдээ мэдээлэл нь тархай, хуучирсан, бодит хэрэглэгчийн сэтгэгдэл цөөн байдаг тул сонирхолтой газар, эвент, кафе, үйлчилгээ зэргийг хурдан бөгөөд итгэлтэй олоход хүндрэлтэй байна.
18–35 насны хотын идэвхтэй хэрэглэгчид, шинэ газар турших дуртай залуус, найзуудтайгаа гарах газар хайдаг хүмүүс, контент үзэж шийдвэр гаргадаг хэрэглэгчид, мөн өөрийн газраа илүү олон хүнд хүргэхийг хүсдэг жижиг бизнесүүд.
LocalSpot нь хэрэглэгчдэд ойр орчмын болон тренд болж буй газруудыг нэг дороос олох боломж олгоно. Хэрэглэгч байршил, ангилал, mood эсвэл хэрэгцээгээрээ хайлт хийж, газрын зураг дээрээс nearby газруудыг харах боломжтой. Мөн community-based feed хэсгээр бусад хүмүүсийн оруулсан зураг, review, short recommendation-уудыг үзэж илүү бодит шийдвэр гаргана. Платформ дээр “Popular this week”, “Nearby”, “Saved places” зэрэг хэсгүүд байна. Хэрэглэгч таалагдсан газраа хадгалах, найзуудтайгаа хуваалцах, очихоосоо өмнө зураг, үнэлгээ, тайлбар, ажиллах цаг, байршил, холбоо барих мэдээллийг шалгах боломжтой. Бизнес эрхлэгч талдаа өөрийн газрын профайлыг үүсгэж, зураг, мэдээлэл, онцлог санал, эвент, урамшууллаа оруулж харагдацаа сайжруулна. Цаашдаа AI суурьтай personalized recommendation, хэрэглэгчийн сонирхолд тохирсон feed, trending analysis, owner insight зэрэг боломжуудыг хөгжүүлэх боломжтой.
The makers are askingLooking for feedback
“LocalSpot-ийн анхны хувилбарыг туршиж, хэрэглээ болон дизайны талаар санал бодлоо хуваалцах хүмүүсийг хайж байна. Шинэ газар хайхад танд юу хамгийн их дутагддаг, ямар боломж хэрэгтэй санагддаг талаар сонсохыг хүсэж байна.”
Пүрэвсамбуу Бөхбаяр
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Шинэ газар олохын тулд заавал Instagram, Facebook ухах хэрэгтэй гэж үү? Сайн уу? 👋 Улаанбаатарт шинэ кафе, ресторан, сонирхолтой газар хайх үед мэдээлэл нь олон платформд тархсан, зарим нь хуучирсан, заримдаа бодит хэрэглэгчийн туршлагаас илүү сурталчилгаа их харагддаг. Энэ асуудлыг арай өөрөөр шийдэж болох юм шиг санагдаад **LocalSpot** гэдэг платформ хөгжүүлж эхэлсэн. Гол санаа нь энгийн. Хотод байгаа сонирхолтой газруудыг нэг дороос олж, газрын зураг дээр харах, бусдын зураг, сэтгэгдэлтэй танилцах, таалагдсан газраа хадгалах боломжтой байх. Цаашлаад хүмүүс өөрсдийн олж нээсэн газруудыг бусадтай хуваалцдаг, зөвхөн байгууллагын сурталчилгаанаас хамааралгүй community бий болгохыг хүсэж байна. Одоогоор бүтээгдэхүүнийхээ эхний хувилбарыг хөгжүүлж байгаа учраас хэрэглэгчдийн санал надад хамгийн чухал байна. Та шинэ газар хайхдаа хамгийн түрүүнд хаанаас мэдээлэл авдаг вэ? Мөн одоо ашиглаж байгаа платформуудад юу дутагддаг вэ? Санал бодлоо хуваалцвал баяртай байх болно. Баярлалаа!
Хэт олон төрлийн байгууллагуудтай байхаар төөрөөд байна хэхэ. Жишээ нь үсчин бол байх хэрэггүй юм шиг. Яг нэг төрлөөрөө дагнаад, сошиал дээр вайрал яваад, контент бүтээгчидтэй хамтраад эхэлбэл ч. Уул нь сошиалоос хамаарахгүй гоё газрууд олж мэдэх хэрэгцээ бол олон хүнд бий. Магадгүй Michelin шиг өөрсдөө очиж бодитоор туршиж review бичдэг бол гоё байх даа. Сошиал дээрх хоолны хаягууд яг тийм болохоороо л олон хүнд хүрээд байгаа харагддаг. Тэрнээс зөвхөн aggregator гэвэл хэцүү байх. Хэрэглэгч бол олон юм харах биш эсрэгээрээ зүгээр л итгэдэг газраасаа ийшээ яв гэдэг л энгийн, тодорхой мэдээлэл хүсэж байгаа.