
Утасны дугаар баталгаажуулалт 0₮
Компаниуд утасны дугаар баталгаажуулахын тулд OTP SMS илгээж, мессеж бүрт мөнгө төлдөг. Бот болон хуурамч хүсэлтээр SMS pumping хийгдэж зардал өсдөг, бусдын дугаараар бүртгүүлэх эрсдэл ч байдаг. 2fa.mn-д хэрэглэгч өөрөө 150073 руу нэг SMS илгээж баталгаажуулдаг тул танд SMS-ийн зардал гарахгүй.
Утасны дугаараар бүртгэл, нэвтрэлт хийдэг апп, вэб, платформууд: финтек, зээл, онлайн дэлгүүр, хүргэлт, захиалга, тасалбар, сургалт, HR систем болон тэдгээрийг хөгжүүлдэг программ хангамжийн компаниуд.
Холболт: REST API, webhook эсвэл бэлэн виджет. Туршилтын API түлхүүр үнэгүй. Unitel, Mobicom, Skytel, G-Mobile, ONDO, Lime бүх үүрэн операторын хэрэглэгч ашиглана. Хөгжүүлэгчийн заавар: https://2fa.mn/docs
The makers are askingLooking for feedback
“Утасны дугаараар бүртгэл, нэвтрэлт хийдэг апп, вэб хөгжүүлж байгаа бол туршаад үзээрэй. Холболт, хэрэглэгчийн туршлага, үнийн талаар санал хүсэлтээ comment-оор үлдээгээрэй.”
Ankhbayasgalan Davaadorj
No updates yet. Save this product to follow along after launch week.
PinnedMaker's introduction
Сайн байцгаана уу! 2fa.mn-ийг үүсгэн байгуулагч Анхбаясгалан мэндчилж байна. Монголд бараг бүх апп, вэб утасны дугаараар бүртгэл, нэвтрэлт хийдэг. Үүний тулд компаниуд OTP SMS илгээж, мессеж бүрт мөнгө төлдөг. Бот, хуурамч хүсэлтээр SMS pumping хийгдвэл энэ зардал хэдэн дахин өсдөг. Олон жил программ хангамжийн салбарт ажиллахдаа энэ асуудалтай байнга таарсаар ирсэн билээ. Тэгээд бид урвуугаар нь хийхээр шийдсэн. Хэрэглэгч OTP хүлээхийн оронд өөрийн утаснаас 150073 руу нэг SMS илгээнэ. Ингэснээр дугаар үнэхээр харилцагчийх эсэх баталгаажиж, компанид SMS-ийн зардал гарахгүй, харин баталгаажуулалт бүрээс орлого орно. Одоогоор REST API, webhook болон бэлэн виджеттэй, бүх үүрэн операторын хэрэглэгч ашиглах боломжтой. Туршиж эхлэхэд 15 минут л хангалттай. Танай бүтээгдэхүүнд утасны дугаар баталгаажуулалт хэрэгтэй бол туршаад санал хүсэлтээ хуваалцаарай. Хөгжүүлэгчид асуух зүйл байвал hello@2fa.mn хаягаар эсвэл энд comment-оор холбогдоорой. Баярлалаа!
No comments yet. Start the conversation.