
SMS, OTP код, имэйлээ нэг API-аар бүх оператор руу илгээх платформ

Монголд олон хүнд зэрэг SMS илгээхийн тулд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай дугаар авч, найман оператор бүртэй тусад нь гэрээ байгуулах шаардлагатай. Энэ нь жижиг баг, стартапуудад удаан, хүндрэлтэй. Хямд үйлчилгээнүүд энгийн дугаар ээлжлэн ашигладаг тул оператор хаамагц мессеж, тэр дундаа OTP код хүрэхгүй болдог.
Хэрэглэгчдээ OTP код, захиалгын мэдэгдэл илгээх шаардлагатай хөгжүүлэгчид, стартап, онлайн дэлгүүрүүд, мөн харилцагчиддаа масс мессеж, сурталчилгаа илгээдэг бизнес, байгууллагууд. Самбараас код бичихгүйгээр илгээх боломжтой тул техникийн мэдлэггүй хүн ч ашиглана.
WeSend нь SMS, OTP код, имэйлийг нэг API түлхүүр, нэг кредитийн үлдэгдлээр илгээх платформ юм. Бүртгүүлээд шууд илгээж эхэлнэ. Гэрээ хийх, тусгай дугаар авах шаардлагагүй. Албан ёсны дугаар: Мессеж 157010 тусгай дугаараас операторын албан ёсны сувгаар очих тул хаагдах эрсдэлгүй. Бүх оператор: Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг 8 оператор руу илгээнэ. Операторыг дугаараас автоматаар тодорхойлно. OTP код: Кодыг WeSend үүсгэж, илгээж, шалгана. Та код хадгалах шаардлагагүй. Имэйл: Текст болон HTML имэйл илгээнэ. Илгээгчийн нэр, хариу авах хаягаа өөрөө тохируулна. Самбар: Excel, CSV файлаас дугаараа оруулж, код бичихгүйгээр масс мессеж илгээнэ. Төлөв, зарцуулалт түүхэнд хадгалагдана. API: Энгийн REST API, cURL, Node.js, Python жишээ, Node.js SDK, монгол, англи заавартай. Idempotency-Key ашиглан давхар илгээлтээс сэргийлнэ. AI-д бэлэн: MCP сервертэй тул Claude, Cursor, VS Code дахь AI заавраас шууд уншиж код бичнэ. Найдвартай: Хүргэгдээгүй мессежийн кредит автоматаар буцна. Нөөц сувгаар дахин илгээж, нэг дугаар руу хэт олон мессеж явахаас сэргийлнэ. Багаар ажиллах: Төсөл бүр тусдаа кредит, API түлхүүр, түүхтэй. Үнэ: Сарын хураамжгүй. SMS 80₮, имэйл 10₮. Кредит 365 хоног хүчинтэй, QPay-ээр төлнө. Sandbox-оор үнэгүй туршиж, ДАН-аар баталгаажвал 200 кредит бэлгээр авна.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“WeSend-ийг sandbox-оор туршиж үзээд API холбох, самбараас илгээх явц хэр хялбар байсныг хуваалцаарай. Заавар ойлгомжтой эсэх, ямар боломж дутуу санагдсан, үнэ тохиромжтой эсэх, ямар сувгийг (жишээ нь Viber, push мэдэгдэл) нэмэхийг хүсэж байгаа талаарх санал хамгийн их хэрэгтэй байна.”
Sanchir Enkhbold
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Shop.mn-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Санчир байна. WeSend бол манай Shop.mn багийн бүтээл. Бид WeSend-ийг бүтээх болсон шалтгаан нь өөрсдийн хэрэгцээ байсан. Shop.mn дээр худалдан авагчдад OTP код, захиалгын мэдэгдэл илгээх шаардлагатай байсан ч Монголд найдвартай SMS үйлчилгээ олоход хэцүү байлаа. Хямд үйлчилгээнүүд энгийн дугаар ашигладаг тул мессеж хүрэхгүй байх нь элбэг. Албан ёсоор тусгай дугаар авч, оператор бүртэй гэрээ хийх нь олон сар шаарддаг. Тиймээс бид 157010 тусгай дугаар, шаардлагатай зөвшөөрлөө авч, бүх оператортой гэрээ байгуулаад, үүнийг хэн ч бүртгүүлээд шууд ашиглах боломжтой болголоо. Хөгжүүлэгчид хэдхэн мөр кодоор холбогдоно. Код бичдэггүй хүмүүс самбараас масс мессеж илгээнэ. MCP сервертэй тул AI туслахаараа холболтоо бичүүлж болно. Sandbox-оор үнэгүй туршаад санал, шүүмжлэлээ чөлөөтэй хуваалцаарай. Сэтгэгдэл бүрийг өөрөө уншиж, хариулна. Баярлалаа!
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.