
Үнэгүй шивэх дасгал: 10 хуруугаар шивэх хичээл, хурдны сорил, тоглоом.
Гараа харалгүй, 10 хуруугаараа зөв шивж сурах хамгийн сайн арга болох булчингийн ой санамжийг алхам алхмаар хөгжүүлэх дасгалууд. ✅ Монгол хэл дээр, 100% үнэгүй, бүртгэл болон тохиргоогүй шууд эхэлнэ ⌨️ 10 хурууны зөв байрлалын шаталсан дасгал 🇲🇳 Монгол кирилл, Монгол бичгийн дадлага ⏱️ Хурд, нарийвчлалын хэмжилт 🎮 Тоглоом, өдөр тутмын ахиц 🌍 Англи, Араб, Герман, Франц, Солонгос зэрэг 7+ хэл
Монгол кирилл ба Монгол бичгээр мөн бусад хэл (7+) дээр чөлөөтэй шивж сурах хүсэлтэй хүн бүрд
Хэрхэн ажилладаг вэ: 1. Гараа сонгоно: монгол кирилл, монгол бичиг, англи, солонгос, герман, франц, араб. Компьютерт тухайн гарын байрлалыг суулгасан байх шаардлагагүй. 2. Байрлалын хичээл үндсэн эгнээнээс эхэлж, товчлуурыг бүлэг бүлгээр нь заана. Дэлгэцийн гар дараагийн товчлуурыг тодруулж, гарын зураг аль хуруугаар дарахыг харуулна. 3. Шивэх зуур хурд (Үг/Мин), нарийвчлал, алдаа шууд тоологдож, хичээл бүрийн төгсгөлд 1–5 од авна. 4. Байрлалаа сурсны дараа бодит үг, өгүүлбэр, түүх шивж дадлагажина. 5. Хурдны сорил (30, 60, 120 секунд) хурдыг хэмжиж, анхан шатнаас мэргэжлийн хүртэл түвшин тогтооно. Бусад боломж: • Тоглоом: унаж буй хайрцгийн үсгийг шивэх «Урсах хайрцаг», үг шивж баавгай хөөх «Баавгайн халдлага». • Бичигч: монгол бичиг, кирилл, солонгос, англи гарын байрлалаар өөрийн текстээ хөтөч дээр шууд бичнэ. • Бүртгүүлсэн хүнд: дасгалын түүх, хамгийн их алддаг үсгүүд ба тэдгээрт төвлөрсөн үгийн дасгал, хамгийн сайн үр дүнгийн гэрчилгээ (хэвлэж болно). • Хамгийн хурдан шивэгчдийн жагсаалт, долоо хоногийн ТОП10. • Гарын товчлуур ажиллаж буй эсэхийг шалгах хэрэгсэл.
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“1. Үйл ажиллагааны зардалд туслах байж болно 2. Social идэвхжүүлэлт хийх эсвэл пост текст зураг бэлтгэх байж болно”
Othy Tenk
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! typingboo таны анхаарал төвлөрлыг сайжруулж, цаг хэмнэн хурдан, алдаа багатай, бүтээмж өндөртэй шивэх булчингийн ой санамжийг хөгжүүлэхэд туслана.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 30. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.