
Нэрээ нууцалсан мессеж авах апп

Story-оор нэрээ нууцалсан асуулт авдаг аппууд бүгд гадаадынх, монгол хэрэглэгчдэд зориулагдаагүй. Мессеж нь зүгээр л текст хэлбэрээр ирдэг тул бичсэн хүний эргэлзээ, устгасан үг гэх мэт жинхэнэ сэтгэл хөдлөл харагддаггүй.
Instagram story-гоо идэвхтэй ашигладаг, найзуудаасаа шударга санал сонсохыг хүсдэг 18+ насны залуучууд
1. Апп татаад линкээ ав, асуултаа сонго: юу ч хамаагүй асуу, red flag, 1–10 үнэлгээ гэх мэт. 2. Story-доо линк стикер тавь. Найзууд чинь апп, бүртгэлгүйгээр шууд бичнэ. 3. Мессеж нэрээ нууцалсан ирнэ. Харин яаж бичсэн, юу устгасныг нь бичлэгээр үзнэ.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Story-доо линкээ тавиад туршаад үзээрэй. Асуултын сонголт хангалттай юу, бичлэгээр харуулах нь сонирхолтой санагдаж байна уу, ямар асуулт нэмбэл зүгээр вэ гэдгийг сонсмоор байна.”
Батмэнд Ганбаатар
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Тойрогийг хөгжүүлж буй Батмэнд. Story-доо нэрээ нууцалсан асуулт авдаг аппууд байдаг ч бүгд гадаадынх, монгол хэрэглэгчдэд зориулагдаагүй. Тиймээс Тойрогийг хийлээ. Хамгийн онцлог нь мессеж хэрхэн бичигдсэн, юу устгагдсаныг бичлэгээр харуулдаг. Илгээгчид апп, бүртгэл хэрэггүй, линк дээр дараад шууд бичнэ. Мессеж бүрийг автоматаар шалгадаг тул доромжилсон зүйл хүргэгдэхгүй. Туршаад санал хүсэлтээ үлдээгээрэй!
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.