
Apple Wallet, Google Wallet-д хадгалагддаг дижитал нэрийн хуудас

Цаасан нэрийн хуудас хэвлүүлэхэд мөнгө, цаг ордог, мэдээлэл өөрчлөгдөх бүрд дахин хэвлүүлэх болдог. Авсан хүн нь ихэвчлэн гээдэг, эсвэл утсандаа гараар бичиж хадгалдаг. Одоогийн цахим нэрийн хуудсны ихэнх нь апп татуулдаг, эсвэл сар бүр төлбөр авдаг.
Уулзалт, арга хэмжээнд олон хүнтэй танилцдаг борлуулалтын ажилтнууд, менежерүүд, хувиараа ажиллагсад, жижиг бизнес эрхлэгчид. Мөн ажилтнууддаа нэг загвартай нэрийн хуудас хийлгэхийг хүссэн байгууллагууд, эсвэл технологийн хорхойтон "күүл" хүмүүс.
Sainu бол Apple Wallet, Google Wallet-д хадгалагддаг цахим нэрийн хуудас. Нэр, албан тушаал, утсаа бөглөөд картаа авна. Бүртгэл үүсгэх, апп татах шаардлагагүй. Уулзсан хүндээ QR-аа уншуулахад таны нэр, утас, и-мэйл, холбоосууд бүхий хуудас нээгдэнэ. Тэр хүн нэг товшоод таныг утсандаа хадгална. Түүнд апп хэрэггүй, ямар ч утас болно. Өөрийн лого, өнгөө тохируулж, мэдээллээ хүссэн үедээ засна. Дахин хэвлүүлэх шаардлагагүй. Үнэ: жилд 19,900₮, сар бүрийн төлбөргүй. Картаа эхлээд хийж үзээд, таалагдвал л төлнө. Хоёр жилээр 39,800₮ (QPay). Багаараа авбал 5-аас дээш картад нэг нь жилд 14,900₮, байгууллагын лого, өнгөтэй.
Хөгжүүлэгчийн хүсэлтАнхны харилцагч хайж байна
“Анхны хэрэглэгчдээ хайж байна. Нэрийн хуудсаа хийж үзээд, таалагдвал авна уу. Ажилтнууддаа нэг загвартай карт хийлгэх сонирхолтой байгууллагууд support+sainu@gege.mn хаягаар холбогдоорой.”
Батмэнд Ганбаатар
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бид Sainu-г бүтээсэн Лателиэр Гэгэ. Шинэ хүнтэй танилцах бүрт нэрийн хуудас дуусч, мэдээлэл өөрчлөгдөх бүрд дахин хэвлүүлэх нь төвөгтэй санагдсан. Цахим хувилбарууд нь ихэвчлэн апп татуулж, сар бүр төлбөр авдаг. Тиймээс утасны Wallet-д шууд ордог, апп хэрэггүй, жилд нэг л төлдөг нэрийн хуудас хийсэн. Картаа эхлээд хийж үзээд, таалагдвал л төлнө. Санал, шүүмжээ сэтгэгдлээр үлдээгээрэй, бүгдийг нь уншина. Баярлалаа!
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 23. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.