
Бизнесээ нэг дор удирдаж, мэдээллээ бодит шийдвэр болгон хувирга.

Олон бизнесүүд борлуулалт, нөөц, худалдан авалтаа тусдаа программ, Excel, дэвтэрт хөтөлдөг. Үүний улмаас бизнес эрхлэгчид шийдвэрээ таамгаар гаргаж, илүүдэл нөөц, барааны тасалдал, хөрөнгийн үр ашиггүй зарцуулалтаас алдагдал хүлээдэг. POS зэрэг дан системүүд хязгаарлагдмал, том ERP системүүд үнэтэй, төвөгтэй атлаа хэрэгтэй дүн шинжилгээ, зөвлөмж дутмаг.
Үйл ажиллагаагаа системтэй болгож, үр ашгаа нэмэгдүүлэн, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахыг зорьж буй өсөлтийн эрмэлзэлтэй бизнесүүд. Жижиглэн худалдаа, түгээлт, онлайн шоп, үйлчилгээ зэрэг төрөл бүрийн салбарын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой.
Nexum нь бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, мэдээлэлд тулгуурлан бизнесээ шинжлэх, төлөвлөх боломж олгодог нэгдсэн платформ юм. Борлуулалт, худалдан авалт, бараа материал, агуулах, хүргэлт зэрэг үйл ажиллагаагаа нэг дор хөтөлж, бизнесийнхээ бодит байдлыг бүхэлд нь харах боломжтой. Аль бараа ашигтай байгааг мэдэх, нөөц дуусахаас өмнө захиалгаа төлөвлөх, илүүдэл бараанд хөрөнгө удаан хугацаагаар түгжихээс сэргийлэх, салбаруудынхаа гүйцэтгэлийг харьцуулах зэрэг өдөр тутмын шийдвэрийг илүү мэдээлэлтэй гаргахад тусална. Мөн харилцагч, ажилтантай холбоотой ажлаа удирдаж, AI туслахтай энгийн хэлээр харилцан бизнесийнхээ мэдээлэлд хариулт авах боломжтой. Өрхийн бизнесээс эхлээд олон салбар, компанитай бизнес групп хүртэл худалдаа, түгээлт, үйлчилгээ зэрэг төрөл бүрийн салбарт ашиглах боломжтой.
Хөгжүүлэгчийн хүсэлтТестер хайж байна
“Nexum-ийг бодит бизнесийн орчинд туршиж, санал хүсэлтээрээ хөгжүүлэлтэд нь хувь нэмэр оруулах бизнес эрхлэгчдийг хайж байна. Хамтран ажиллаж, бодит хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүнээ сайжруулахыг хүсэж байна.”
Chinzorig Chuluunbold
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бизнес эрхлэхэд хамгийн хэцүү зүйлсийн нэг нь өдөр бүр цуглардаг мэдээллээс зөв шийдвэр гаргах байдаг. Өнөөдөр юу зарагдав, ямар бараа дуусах гэж байна, юуг хэзээ татах хэрэгтэй вэ, мөнгөн урсгал ямар байна гэх мэт асуултын хариуг олохын тулд бизнес эрхлэгчид олон систем, Excel файл, тайлан дамжин ажилладаг. Эдгээр мэдээллийн ихэнх нь аль хэдийн бүртгэгдсэн байдаг. Гэхдээ системүүд юу болсныг харуулдаг ч одоо юу хийх хэрэгтэйг тэр бүр хэлж өгдөггүй. Эцсийн шийдвэрийг хүн өөрөө мэдээллээ нэгтгэж, тооцоолж, туршлага, мэдрэмждээ тулгуурлан гаргадаг. Бид Nexum-ийг яг энэ асуудлыг шийдэхээр бүтээж эхэлсэн. Nexum бол бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэж, мэдээллээс нь хэрэгтэй ойлголт, бодитой зөвлөмж гаргадаг платформ юм. Борлуулалт, бараа материал, худалдан авалт, хүргэлт, ажилтан, санхүү нэг системд холбогдож, дараагийн алхмаа тодорхойлоход тусална. Жишээлбэл: "Энэ барааны үлдэгдэл одоогийн борлуулалтын хурдаар 2.1 хоногт дуусах төлөвтэй байна. Өөр агуулахаас 60 ширхэг шилжүүлэх үү?" Зөвлөмж бүр тооцооллын үндэслэлтэй, харин эцсийн шийдвэр үргэлж таны гарт байна. Бидний хувьд технологи өөрөө зорилго биш. Харин бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэж, өдөр тутмын ажлыг хялбарчилж, илүү оновчтой шийдвэр гаргахад туслах хэрэгсэл юм. Nexum одоогоор хөгжүүлэлтийн эхний шатанд явж байна. Бидний зорилго бол бизнесүүдэд бизнесээ илүү сайн ойлгож, дараагийн алхмаа итгэлтэй тодорхойлоход нь туслах юм.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 30. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.